ХҮН намын “Daewoo Bus” компанийг БНСУ-ын хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг ЭСЯ хүлээн авлаа
2023 оны 10 сарын 03
ХҮН намаас ногоон автобусыг үйлдвэрлэсэн "Daewoo Bus" компанийг Солонгосын хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг Солонгосын элчин сайдын яаманд хүргүүлж байна. Энэ үеэр НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга,
"Ногоон автобусыг хуучин гэсэн гомдол их гарч байна. Тиймээс энэ асуудлыг Солонгос улсын Тагнуулын байгууллагатай хамтран мөн бидэнтэй хамтран шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаа юм.
Элчин сайдын хувьд манай улсын нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. Тиймээс ХҮН намаас энэхүү хүсэлтээ Солонгос хэл дээр хөрвүүлэн ЭСЯ-д хүргүүлж байна" гэв.
Харин ЭСЯ-аас хүсэлтийг хүлээн авахаа мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651378
0 эможи
Иргэн
2023-10-03 13:16
Солонгост хараар амьдарч ажиллаж байгаа 40 гаруй мянган залуучууд, визэнд орох гэж горьдож суугаа мянга мянган монголчуудыг ингэж хорлох хэрэг байна уу ХҮН???
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: