ШУУРХАЙ: “Ногоон автобус“-ны хэрэгт хутгалдсан С.Жавхланбаатар шалгагдах үеэрээ өөрийгөө ХУТГАЛЖЭЭ ШУУРХАЙ: “Ногоон автобус“-ны хэрэгт хутгалдсан С.Жавхланбаатар шалгагдах үеэрээ өөрийгөө ХУТГАЛЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: “Ногоон автобус“-ны хэрэгт хутгалдсан С.Жавхланбаатар шалгагдах үеэрээ өөрийгөө ХУТГАЛЖЭЭ

2023 оны 10 сарын 04

Arslan.mn

Нийслэлийн төв талбайд дэлгэж үзүүлсэн “ногоон автобусны” дуулиан дэгдэж тав хонож байна.  Энэ хүрээнд АТГ, ЭЦА-наас автобус нийлүүлэх тендэрт "Хулхи ногоон"-ы эзэн "Тэнүүн-Огоо"-г шалгаруулсан албан тушаалтануудыг шалгаж эхлээд буй.

Тухайлбал, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирлууд, НХААГ-ын хоёр ажилтныг саатуулаад байсан.   Мөн Нийслэлийн ЗДТГ-ын дарга И.Баатархүү, Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван нарыг ЭЦА-ныхан байцаалт авсан.

Тэгвэл "Ногоон автобус"-ны хэрэгт хутгалдан хуулийн байгууллагад шалгагдаж байгаа Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар  шалгагдах үеэрээ өөрийгөө хутгалжээ.

Тодруулбал, уг хэрэг явдал өчигдөр /2023.10.03/ болсон бөгөөд биеийн байдал хүнд байгаа тул түүнтэй холбогдох мөрдөн шалгах ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.

Ташрамд дурдахад, Нийслэлийн авто замын түгжрэл хариуцсан Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар сайд сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч түүний асуудлыг хэлэлцэхээс өмнө хотын дарга Д.Сумьяабазар албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр буучихсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
651407
3 эможи

Зочин
2023-10-04 12:08
Алдаа гаргасан Гэмээ ухаарч япон хүн шиг өөртөө хатуу арга хэмжээ авсан байна.
Zochin
2023-10-04 11:26
Harikiri hiisen bololtoi hehe
keyboard_arrow_up