Б.Дэлгэрсайхан: Болдог бол ийм хэрэгтнүүдийг ЦААЗААР АВАХ ЁСТОЙ Б.Дэлгэрсайхан: Болдог бол ийм хэрэгтнүүдийг ЦААЗААР АВАХ ЁСТОЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Дэлгэрсайхан: Болдог бол ийм хэрэгтнүүдийг ЦААЗААР АВАХ ЁСТОЙ

2023 оны 10 сарын 05

Дорноговь аймагт алга болсон 12 настай охины асуудлаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан мэдээлэл өгөв. 

Тэрээр “2017 онд Т.Энхтүвшин Засаг дарга, миний бие гишүүн байх үедээ Дорноговь аймгийг 32 байршилд 69 камер байрлуулсан. Гэвч цаг агаарын асуудлаас үүдэн эдгээр камерууд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа юм байна. Тиймээс  камерын шинэчлэлт хийх хэрэгтэй юм байна. 

Сайншандын сумын төсөвт 130 сая төгрөгөөр камер сайжруулна гэж төсөвлөсөн байна. Гэтэл үүнийг одоо болтол хийгээгүй байгаа хүмүүстэй хариуцлага тооцно.  Өмнө нь Замын-Үүд суман дээр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар камержуулах төсөл хэрэгжих гэж байсан ч тухайн үеийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх эсэргүүцсээр байгаад болиулсан. Хэрэв тэр үед Замын-Үүд сумыг камержуулсан бол өдийд Сэржмядаг гэдэг хүүхдийн асуудал гараад л ирэх байсан. Алга болсон охины мэдээлэлд чих тавьж байна. Анх гэрээсээ өглөөний 07 цагт гараад л 10 өнгөрч байхад багш нь хичээлдээ ирээгүй гэж яриад л цагдаад мэдэгдсэн юм билээ. Сэжигтнийг Цогтцэций сумын гуанзнаас баривчилсан. Одоо сэжигтэн газраа зааж өгнө гээд явж байна. Миний зүгээс зардлыг нь төлөөд ОБЕГ-аас нисдэг тэрэг гаргалаа.

Учир нь энэ сэжигтэн өмнө нь хүүхэд хүчирхийлсэн хэргээр 12  жилийн ял авч байсан хүн юм билээ. Би хуульч хүний хувьд болдог бол ийм хэрэгтнүүдийг цаазаар авах ёстой гэж бодож байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651471
1 эможи

keyboard_arrow_up