Сэжигтэн Г.Гантулга: Би нөгөө охиныг хулгайлсан залуу байна. Гэхдээ охин амьд Сэжигтэн Г.Гантулга: Би нөгөө охиныг хулгайлсан залуу байна. Гэхдээ охин амьд
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сэжигтэн Г.Гантулга: Би нөгөө охиныг хулгайлсан залуу байна. Гэхдээ охин амьд

2023 оны 10 сарын 06

Arslan.mn

 

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр /2023.10.03/ гэрээсээ гарсан 12 настай охиныг өнөөг хүртэл олоогүй байгаа бөгөөд эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Түүнийг цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн хийж байгаа болон ОБЕГ-ын 111 дүгээр ангийн алба хаагчид агаараас эрэн хайсаар байгаа юм.

Харин тус хэрэгт 47 настай Г.Гантулга гэгчийг сэжиглэн уржигдар /2023.10.04/ Өмнөговь аймгийн Мандал суманд саатуулсан бөгөөд тус этгээдийн талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Өмнө нь хүүхэд хүчирхийлсэн хэргээр 12 жилийн ял авч, Авдрантад хоригдож байгаад гарч ирсэн этгээд байсан юм билээ" гэж мэдэгдсэн. Тэгвэл "Өдрийн сонин"-ы өнөөдөр /2023.10.06/-ийн дугаартаа сэжигтнийг барьж саатуулсан нэгэн иргэнээс ярилцлага авчээ. 

Сэжигтнийг саатуулсан иргэн “Өдрийн сонин”-д ярихдаа, "Дорноговиос алга болсон хүүхдийг тээвэрлэж яваа машин Манлай сумын нутагт явж байж магадгүй гэх мэдээллийг сум даяараа авсан. Жи обудтай саарал өнгийн Приус явж байгааг анхаараарай гэж ярилцаж байсан. Ингээд М гэдэг жолооч 16,00 цагийн үед цагаан өнгийн Приус машин зогсоосон байдаг юм. Сэжигтнийг таньсан. Бусад жолооч нарт мэдэгдсэн. Жолооч нар хоорондоо ярьж нэг нь сэжиг авахуулалгүйгээр замын цайны газарт дагуулж ирэхээр тохирсон. Сэжигтэн этгээд 160 гаруй см өндөртэй, 60-70 орчим кг жинтэй байсан. "Мандахаас явж байна. Манлай орж найзыгаа авах санаатай" гэж хэлж байсан. 

Жолооч нарын дунд дөрвөн жил цагдаа хийсэн хүн байсан. Тэр цайны газраас "Хоёулаа ярилцъя" гэж дагуулж гараад "Би чамайг мэдэж байна. Чи хэрэг төвөгт холбогдчихсон юм биш үү?!" гэхэд "Тийм ээ, би нөгөө охиныг хулгайлсан залуу байна. Гэхдээ охин амьд" гэж хэлсэн байсан. "Би цагдаагийн ажилтан байна. Чамайг энд саатуулна. Эхлээд чи тайван ороод хоолоо идчих" гэсэн. Жолооч нар гадаа ярилцаад үлдсэн. Дотор тогооч эмэгтэйгээс өөр хүн байгаагүй. Гэтэл тогоочийг заал руу ортол хайчаар өөрийнхөө гэдэс рүүгээ дүрчихсэн зогсож байсан гэсэн. Тогооч орилоод үүд рүү гарах гэтэл дахин дүрсэн. Тэгээд хайчаа бариад тогооч руу дайрсан. Тогооч бултаж амжсан. Ямар нэгэн гэмтэл аваагүй.  Жолооч нар тал талаас нь барьж авсан. Тагнуулд мэдэгдсэн, Манлай сум руу дуудлага өгсөн. Гэдсэн тус газраа хоёр удаа дөрвөн см орчим зүсчихсэн, цус алдалттай байсан" гэж ярьжээ. 

Охиныг одоогийн байдлаар дөрөв дэх өдрөө эрэн хайж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
7
ouch an post
confuse an post
2
angry an post
3
651499
15 эможи

Зочин
2023-10-08 20:46
2 дахь этгээдийг барьсан мөртөө яаагаад нэр усийг нь зарлахгүй байна. Бас л шоронгоос гарсан өс хонзон авсан хүнийг тас нуух хэрэггүй!!!!
keyboard_arrow_up