10-аас доошгүй жил цэргийн алба хаасан алба хаагч ажлаас халагдвал 18 хүртэлх сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох хуулийг хэлэлцэж байна
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "УИХ-ын сонгуулийн тухай хуульд бид хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөө орон нутгийн сонгуулийн тухай хуульд оруулахаас өөр аргагүй. Нэр дэвшигчдийг нэг самбартай байлгахаас эхлээд зардлыг бууруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Нэг хүйсийн төлөөллийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Орон нутгийн сонгуулийн хуульд нэг хүйсийн төлөөлөл 20 хувьтай байгаа.
Орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах уу үгүй юу гэдгийг УИХ хэлэлцэх ёстой болж байна" хэмээв.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг хэлэлцэж байна. Цэргийн алба хаагч орон тоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болон эрүүл мэндийн шалтгаанаар, насны дээд хязгаарт хүрээд ажлаас халагдвал 18 сар хүртэлх цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно гэсэн ерөнхий заалт байсан. Харин одоогийн хуулийн төсөлд цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан алба хаагчид гэж оруулж байгаа аж.
09:44 2023/10/12
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Уг хуулийн төсөлд сонгуулийн үр дүнг гараар давхар тоолох, сонгуульд оролцож буй нам, эвсэл нэр дэвшигчдээс зарцуулах зардлын хэмжээг бууруулах чиглэлээр сонгуулийн сурталчилгааны хуулиар зөвшөөрсөн арга хэлбэр түүний тоо, хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах, зардлын дээд хэмжээг тогтоохдоо сонгуулийн зардлыг бууруулах чиглэлийг баримтлах зэрэг зохицуулалтыг тусгажээ.