Угаар үнэртэж буй асуудалтай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
2023 оны 10 сарын 12
Нийслэлийн зарим дүүрэгт өнөөдөр өглөөнөөс эхлэн угаар үнэртэж байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлж байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Налайх дүүрэгт төмрийн үйлдвэрийн газ дэлбэрсэн гэх мэдээлэл тархсан бөгөөд НОБГ-аас тодруулахад "Налайх дүүрэгт үйлдвэрийн газ дэлбэрсэн дуудлага ирээгүй. Өнгөрсөн шөнө гурван галын дуудлага бүртгэгдсэн" гэх тайлбарыг өгсөн юм.
Тэгвэл яг одоогоор "Үндэсний аврах бригадын химийн бүлэг газар дээр ажиллаж, шалтгаан нөхцөлийг тодруулахаар бэлэн байдалд" ажиллаж байна. Иймд уг асуудалтай холбогдуулан ОБЕГ тун удахгүй мэдээлэл өгөх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651703
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: