ОБЕГ: Одоогоор голомт ТОГТООГДООГҮЙ БАЙНА
2023 оны 10 сарын 12
Нийслэл хотод энэ сарын 11-12-нд шилжих шөнө газ, угаарын хий байж болзошгүй үнэр тархсан. Уг үнэрийн учир шалтгааныг тодруулахаар Онцгой байдлын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Байгаль орчны газар зэрэг мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна.
Мэргэжлийн багийнхан Дүнжингарав худалдааны төв, Хонхор орчимд шалгалт хийхэд тухайн үнэр нь бохирын магистрал шугамны худгаас хүчтэй үнэртэж байгаа нь илэрсэн байна. Улмаар хаягдал тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр Налайх чиглэлд хяналт, шалгалтыг үргэлжлүүлж байна. Одоогоор голомт тогтоогдоогүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651725
0 эможи
Зочин
2023-10-12 17:18
УГААСАА ХЭРГИЙН ЭЗЭН ХЭНГЭРГИЙН ДОХИУР НЬ ӨМХИЙ ХЯТАДУУД, ТОМ ТОЛГОЙТОЙ ЦЭЭЖ БАЯН МОНГОЛ 2 Л БАЙГААШДЭЭ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: