ГЕГ: Он гарснаас хойш экспорт 26.6 хувиар өсжээ ГЕГ: Он гарснаас хойш экспорт 26.6 хувиар өсжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГЕГ: Он гарснаас хойш экспорт 26.6 хувиар өсжээ

2023 оны 10 сарын 12

Он гарснаас хойш буюу 2023 оны эхний 9 сарын дүнгээр  Монгол Улс экспортод 11296.2 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.6 хувиар өссөн байна.

Экспортод нийлүүлсэн барааны 98.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 9730.8 сая ам.доллар буюу 86.1 хувь;  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 581.2 сая ам.доллар буюу 5.1 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 367.8 сая ам. доллар буюу 3.3  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.5 хувийг эзэлж байна

Монгол Улс дэлхийн 76 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д  91.0 хувь, Швейцар-т 4.5 хувь, БНСУ-д 1.2 хувь тус тус ногдож нийт экспортын  96.6 хувийг дээрх орнууд эзэлж байна гэж ГЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651729
1 эможи

keyboard_arrow_up