ОБЕГ: Алба хаагчид 1400 ширхэг суулгац ШИЛЖҮҮЛЭН ТАРИЛАА
2023 оны 10 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар Монгол Улс 2030 он гэхэд тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа билээ.
Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг зохион байгуулж байгаа тус хөдөлгөөнийг монголын нийт ард түмэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бүр идэвхтэй дэмжин, олон арван бүтээлч үйл ажиллагааг өрнүүлсээр байна.
Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, 119-р ангийн хамт олон өнөөдөр Богд уулын Жаргалантын аманд намрын тариалалтаа хийж байна.
Намрын тариалалтаар алба хаагчид 1400 ширхэг улиас мод тариаллаа.
Онцгой байдлын байгууллага нь 2022-2030 онд 10 сая модыг тарьж ургуулах зорилт тавьсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651825
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: