Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх БОЛОМЖГҮЙ Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх БОЛОМЖГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх БОЛОМЖГҮЙ

2023 оны 10 сарын 18

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал байршуулснаа мэдээлсэн. Санал байршуулснаас хойш 24 цагийн хугацаанд нийт 40 мянга гаруй иргэн дэмжсэн байна. 

Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлэв. Тэрбээр "Энэ бол татварын тогтолцооны асуудал. Маш олон талын судалгаа хийх ёстой. НӨАТ-ын буцаан олголтыг шууд 5 хувьд хүргэх боломжгүй. Хоёр хувийн буцаан олголтод 400 тэрбум төгрөг шаардлагатай. Буцаан олголтыг 5 хувь болгохын тулд 600 тэрбум төгрөг шаардлагатай. Нийлээд нэг их наяд төгрөг шаардлагатай болно гэсэн үг. 100 мянган иргэн дэмжсэн ч НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох эдийн засгийн боломж байхгүй" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651911
0 эможи

Ба.
2023-10-18 15:47
Их хурлын дарга,сайд 2ын ам зөрөөд байна хө
keyboard_arrow_up