Б.Жавхлан: Ирэх жил эрчим хүчний салбарт хамгийн том бүтээн байгуулалтыг хийнэ
2023 оны 10 сарын 19
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2024 оны төсвийн хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын талаар тодруулав.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Эрчим хүч хамгийн тулгамдсан, сэргэлт хийх нэн шаардлагатай салбар юм. Ирэх жил эрчим хүчний салбарт хамгийн том бүтээн байгуулалтууд хийнэ. Өмнөх ажлуудыг үргэлжлүүлнэ. Энэ салбарт 1.1 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ. Ойрын жилүүдэд том бүтээн байгуулалт хийгээгүй. Энэ жил Дорнодын цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар хичээж байна" гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651983
0 эможи
Зочин
2023-10-19 20:48
Цахилгаан станцуудаа бариарай.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: