Т.Бадамжунай нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлолоо Т.Бадамжунай нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлолоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Бадамжунай нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлолоо

2023 оны 10 сарын 23

Arslan.mn

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн энэ сарын 25-ны 10.00 цагт хийхээр товложээ.

Филиппинээс “Шувуу” ажиллагааны хүрээнд шилжүүлэн авсан түүнтэй хамт охин Б.Гаваагийнх нь нөхөр, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, авлигын хэрэгт ял шийтгүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нарын хэргийн бүрдэл хангагдсан, эсэхийг хэлэлцэх юм. Эл дөрвөн яллагдагчийн өмгөөлөгч Э.Туул, А.Кадирбек, Н.Мөнхбат, Ш.Цэцэгмаа, Г.Оюунцэцэг, Б.Наранбаатар нар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу ийнхүү товлоод байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баярсайхан нар албан тушаалаа урвуулж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан, Бага тэнгэрийн ам дахь орон сууцын хорооллын инженерийн дэд бүтэц буюу цахилгаан, дулаантай холбоотой зөвшөөрлийг Т.Бадамжунайгийн оролцоотойгоор шийдвэрлэж өгсөн гэж буруутгагдаж буй юм билээ. 

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652051
1 эможи

Зочин
2023-10-23 10:56
Угаасаа цусны даралтаар харваад чадхийхэд бэлэн болсон гэсэн биз дээ. Үйлийн үр ирдэг гэж үнэн юм байна !
keyboard_arrow_up