ШУУРХАЙ: “Тавантолгой“ ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Цог-өрнөх 15 настай хүүг хүчирхийлсэн хэрэгт холбогджээ
"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Цог-өрнөх 15 настай хүүтэй хуурамч фэйсбүүкээр танилцаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх хэрэгт холбогджээ.
Цагдаагийн байгууллагаас фейсбүүкийн "Boogii Boogii" хаягаас өсвөр насны хүүхэдтэй мессенжерээр харилцан, улмаар хуурч мэхлэн автомашинд авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн талаар бид өмнө мэдээлж байсан.
Тодруулбал, хуурамч хаягтай үл таних этгээд нь 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажил эрхэлдэг, гэр бүлээсээ салсан "Ц" гэгч байсан ба гар утсандаа насанд хүрээгүй хүүхдүүдтэй харилцсан садар самуун бичлэг, зураг хадгалсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
Тэгвэл эх сурвалжийн мэдээдлснээр, саатуулагдан шалгагдаж буй "Ц" гэгч нь "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Цог-өрнөх байжээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.