84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам 107 сая төгрөгийн үнэтэй самбар “худалдан авах гэрээ“ байгуулсны хариуд ХАХУУЛЬ АВЧЭЭ
2023 оны 10 сарын 23
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 33.140, мөрдөн байцаалтын 3200 хэрэгт хяналт тавьж, нийт 216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тухайлбал, Нийслэлийн 84 дүгээр сургуулийн удирдах албан тушаалтан С.Лхагвадуламын бусдаас хахууль авсан гэх хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Лхагвадулам нь
- “Э” ХХК-тай нийт 107 сая төгрөгийн үнийн дүн бүхий самбар худалдах, худалдан авах гэрээг байгуулсны хариуд,
- мөн сурагчдыг сургууль хооронд шилжүүлэх, элсүүлэхэд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
3
652080
7 эможи
Зочин
2023-10-23 17:28
Самбар шахаж бга ХХК нэр захиралын нэрийг ил тод тавиач тэр бас л луйвар хийж бга биз дэ
иргэн
2023-10-23 14:46
за 107сая-с хэдийг нь л автлгалд авав гэж .. нүүрсээ л хөөцөлд
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: