Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 10.00 цагт эхэлнэ Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 10.00 цагт эхэлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 10.00 цагт эхэлнэ

2023 оны 10 сарын 25

Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдөр 10.00 цагт товлосон юм. 

Эргэн сануулахад, Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг "Шувуу" ажиллагааны хүрээнд Филиппин улсын Сэбү хотоос авч ирэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж, улмаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хэргийг нь хүргүүлсэн.

Харин нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652153
0 эможи

keyboard_arrow_up