Өмгөөлөгч Н.Цэцэгмаа: Т.Бадамжунайгийн хэргийг түдгэлзүүлж өгөхийг хүсэж байна Өмгөөлөгч Н.Цэцэгмаа: Т.Бадамжунайгийн хэргийг түдгэлзүүлж өгөхийг хүсэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өмгөөлөгч Н.Цэцэгмаа: Т.Бадамжунайгийн хэргийг түдгэлзүүлж өгөхийг хүсэж байна

2023 оны 10 сарын 25

Arslan.mn

Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох эрүүгийн хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан үргэлжилж байна.

Энэхүү хуралдаанд Т.Бадамжунай шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн ирсэнгүй.

Учир нь тэрээр есдүгээр сарын 24-ний өдөр тархинд цус харвасны улмаас зүүн хөл, гар, хэл яриа саажилттай, артерын даралт байнга ихсэж байгаа.

Үүнээс үүдэн есдүгээр сарын 25-наас эхлэн эмнэлэгт хэвтэж бусдын асрамжинд байгаа учир энэ удаагийн хуралдаанд оролцох боломжгүй ч дараагийн хуралдаанд оролцох боломжтой хэмээн санал хүргүүлсэн байна.

Тэрбээр Т.Бадамжунай хүсэлтдээ "Есдүгээр сарын 24-ний өдөр тархиндаа цус харвасны улмаас зүүн хөл, гар, мөн хэл ярианы саажилттай болсны улмаас тухайн өдрөөс хойш эмнэлэгт байнгын хэвтэж, эмчилгээ хийлгэж байгаа. Биечлэн оролцох боломжгүй ч дараагийн шүүх хуралдаанд биечлэн оролцоно" хэмээжээ.

Хуралдааны үеэр Т.Бадамжунайн өмгөөлөгч Н.Цэцэгмаа "Миний үйлчлүүлэгч Т.Бадамжунайгийн хэргийг түдгэлзүүлж өгнө үү" гэв. Тэрбээр "Миний үйлчлүүлэгч харамсалтайгаар есдүгээр сарын 25-ны өглөө харвасан, ухаангүй байдалтайгаар байсан. Т.Бадамжунайгийн зүүн талын гар хөл саажилттай, артерын даралт ихсэх өвчинтэй, хэл ярианы саажилттайгаар Улсын нэгдүгээр нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Оношийн хүрээнд шүүх хуралд оролцох боломжгүй байна. Цаашид биеэр шүүх хуралд оролцох хүсэлтэй байгаа. Эмнэлгийн байгууллагаас сэтгэл санааны хямралд оруулж болохгүй хэмээсэн. Хүнд өвчний улмаас шүүх хуралд ирэх боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт байхгүй хэдий ч Улсын нэгдүгээр эмнэлгээс тодорхойлолт гаргаж өгсөн. Тиймээс хэргийг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг гаргасан" гэв.

Прокуророос Т.Бадамжунай эмнэлэгт байгаа нь хэргийг түдгэлзүүлэх шалтгаан болохгүй гэв

Прокурор: Т.Бадамжунайг хүндэвтэр зэргийн өвчтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх баримт байгаа бөгөөд ямарваа нэгэн байдлаар зайлшгүй удаан хугацааны туршид хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэх агуулга байгаагүй. Ингэхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гурван баримтыг өгсөн. Тодруулбал, аравдугаар сарын 24-ны өдрөөс Улсын нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх баримтыг өгчээ. Энэ нь хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652164
0 эможи

keyboard_arrow_up