Т.Бадамжунайгийн хурлыг ирэх сарын 3-ны 10.00 цаг хүртэл ХОЙШЛУУЛЛАА Т.Бадамжунайгийн хурлыг ирэх сарын 3-ны 10.00 цаг хүртэл ХОЙШЛУУЛЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Бадамжунайгийн хурлыг ирэх сарын 3-ны 10.00 цаг хүртэл ХОЙШЛУУЛЛАА

2023 оны 10 сарын 25

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг БЗД, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч оролцогч нарын зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд, хуралдааныг ирэх сарын 3-н хүртэл хойшлууллаа.

Тодруулбал, өмгөөлөгч н.Наранбаатар ирэх боломжгүй байгаа, мөн шүүгдэгч Т.Бадамжунай есдүгээр сарын 24-ны өдөр цус харвасан тул хэл ярианы саажилттай болсон, бусдын асрамжид байгаа. Есдүгээр сарын 25-наас хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс энэ хуралдаанд биечлэн оролцож чадахгүй ч дараагийн хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ байна" гэх хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээн авч, ирэх сарын 3-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа.

Дараагийн хуралдаанд тэрбээр өөрөө ирнэ гэв.

Мөн энэ үеэр Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа түүний хэргийг түдгэлзүүлэх хүсэлтээ байгаагаа мөн уламжилсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652166
0 эможи

оооо
2023-10-25 12:47
Энэ хөгшинийг одоо хорьж цагдаад яахав дээ, Харин улсад учруулсан хохиролыг түүний хувийн өмч хөрөнгөнөөс нь хурааж төлүүлбэл болчихно шүү дээ,
оооо
2023-10-25 12:47
Энэ хөгшинийг одоо хорьж цагдаад яахав дээ, Харин улсад учруулсан хохиролыг түүний хувийн өмч хөрөнгөнөөс нь хурааж төлүүлбэл болчихно шүү дээ,
keyboard_arrow_up