“БЗС-ийн зээлээс долоон сайд, 941 хүнийг “үндэслэлгүй“ чөлөөлснийг тогтоосон“ “БЗС-ийн зээлээс долоон сайд, 941 хүнийг “үндэслэлгүй“ чөлөөлснийг тогтоосон“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“БЗС-ийн зээлээс долоон сайд, 941 хүнийг “үндэслэлгүй“ чөлөөлснийг тогтоосон“

2023 оны 10 сарын 25

АТГ-аас Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Эдгээрт БЗС-ийн хэрэг багтаж буй бөгөөд Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар тайлбар өгсөн юм. Тэрбээр,

"Хамтарсан ажлын хэсэг БЗС-тай холбоотой мөрдөн байцаалтын хоёр, хэрэг бүртгэлтийн найман хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

БЗС-ийн зээлээр гадаадад суралцсан 3069 хүн байгаа. Тухайн санг удирдаж байсан албан тушаалтан бусдад давуу байдал олгодог, албан үүрэгтээ хайнга ханддаг, зохих ёсоор албан үүргээ гүйцэтгээгүй нөхцөл тогтоогдсон.

Дээрх 3069 суралцагчийн хувийн хэргийг шаардахад 2900 хүний материал гарч ирж байгаа нь материал дутуу, бүрдэл хангалтгүй байв.

2000 онд БЗС-ийн анхны журам батлагдаж, сургуулиа төгсөөд 10 жилийн хугацаанд зээлээ төлөхөөр тусгасан. Энэ хугацаанд сурсан мэргэжлээрээ гавьяа байгуулсан, үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг зээлийн төлөгдөөгүй хэсгээс чөлөөлөх асуудал байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин нь бүрдээгүй.

2012 онд суралцагчдын зээл, зээлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг УИХ-аар журам гаргаж, шийдвэрлэх хууль баталсан. Гэтэл хуулийг хэрэгжүүлээгүй.

Мөрдөн шалгах ажиллагаагаар долоон сайд, 941 хүнийг зээлээс үндэслэлгүйгээр чөлөөлснийг тогтоосон. Эдгээрээс сайд бүр тушаалдаа дурдсан буюу эх орондоо таван жил үр бүтээлтэй ажилласан гэдэг хүмүүсийг судлаад үзэхээр эх орондоо ирж ажиллагаагүй, журамд заасан гавьяа байгуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй 377 хүнийг зээлээс чөлөөлсөн байна. Олон суралцагч нарын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог гадаад улсаас авах, эх орондоо буцаж ирээгүй байдлаас үүдэн мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай байна.

Гаргасан зөрчлүүд:

  • Хувийн хэрэгт англи хэлний түвшинг тогтоосон оноо бичигдээгүй
  • Эх орондоо буцаж ирээгүй
  • НДШ төлөөгүй
  • Тэргүүлэх чиглэлээр суралцаагүй
  • Зээлийн барьцаа хөрөнгө бүртгүүлээгүй буюу барьцаанд хөрөнгө тавихгүйгээр давуу байдал олсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652181
0 эможи

keyboard_arrow_up