НОБГ: Байшинд 11 хүн байснаас 5 нь эсэн мэнд гарч, 7 иргэн амь насаа алдсан ХАРАМСАЛТАЙ хэрэг гарсан
2023 оны 10 сарын 26
Өнгөрсөн шөнө гал түймрийн улмаас 7 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар НОБГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага наранд байшин шатаж байна дуудлага ОБГ-т 03:48 цагт ирсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6*6 хэмжээтэй 2 байшин бүрэн шатаж, нэмэлт дуудлагаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, галын тархалтыг 04:50 цагт зогсоож, бүрэн унтрааж ажилласан байна.
Байшинд 11 хүн байснаас 5 нь эсэн мэнд гарч, 7 иргэн амь насаа алджээ. Одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалт явагдаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652210
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: