ТЦА: Холын гэрлээ шилжүүлээгүй 178 зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцжээ ТЦА: Холын гэрлээ шилжүүлээгүй 178 зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Холын гэрлээ шилжүүлээгүй 178 зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцжээ

2023 оны 10 сарын 26

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албанаас шөнийн цагаар үйлдэгддэг зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр, Замын хөдөлгөөний дүрмийн 18 дугаар зүйлд заасан гэрэл хэрэглэх журмын хэрэгжилтийг хангах зорилгоор “Гэрэл” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.41-д холын гэрлээ ойрд шилжүүлээгүй жолоочийг 20 мянган төгрөгөөр торгох заалт бий. Улсын хэмжээнд энэ оны эхний 9 сарын байдлаар 25 мянган жолооч энэ зөрчлийг гаргажээ. Харин “Гэрэл” хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүлснээс хойших 7 хоногийн хугацаанд 5 мянга гаруй зөрчил илрүүлж, хариуцлага тооцсон байна. Нэг хоногийн хугацаанд буюу өчигдөр гэрлээ шилжүүлээгүй 178 зөрчлийг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ.

Жолооч шөнийн цагаар эсрэг урсгалын, өөдөөс ойртож буй тээврийн хэрэгсэл 150 метр орчимд дөхөж ирэх үед холын гэрлийг ойрд шилжүүлэх дүрэмтэй.

Гэвч гэрэл шилжүүлдэггүй, үйлдвэрийн бус стандартгүй ойрын гэрэл ашиглаж эсрэг урсгалд явж буй жолоочийн нүдийг гялбуулж буй зөрчлүүд илэрч байгааг Тээврийн цагдаагийн газраас мэдээлэв. 


ХуваалцахЖиргэх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652229
1 эможи

Зочин
2023-10-26 17:07
5 МАЛЫГ БУУДАХАД БҮГД ШИЛЖҮҮЛДЭГ БОЛНО.
keyboard_arrow_up