Б.Жавхлан: 2024 онд шинээр авто зам тавих, их засвар хийх зэрэгт нийт 790 тэрбум төгрөг төсөвлөжээ Б.Жавхлан: 2024 онд шинээр авто зам тавих, их засвар хийх зэрэгт нийт 790 тэрбум төгрөг төсөвлөжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: 2024 онд шинээр авто зам тавих, их засвар хийх зэрэгт нийт 790 тэрбум төгрөг төсөвлөжээ

2023 оны 10 сарын 31

Ирэх онд авто замын бүтээн байгуулалтад нийт 790.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Үүний 601.7 тэрбум төгрөг нь улсын төсвөөс, үлдсэн нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжих юм. Түүнчлэн 2024 онд төсөвлөж буй мөнгөн дүнгийн талаас илүү хувь нь буюу 350 тэрбум төгрөг нь зам засварт зориулагдана. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Мянганы зам 7,000 гаруй км үргэлжилж байна. 20 жилийн өмнө хийгдсэн замуудад их засвар шаардлагатай болж эхэлсэн. Зам, Тээврийн Хөгжлийн Яам-наас багадаа 500 тэрбум төгрөг зам засварт хэрэгтэй хэмээн тооцоолсон. Цаашид зам засварыг төсвөөс бүрэн гаргаснаас хувийн сектортой хамтрах нь зүйтэй" хэмээв.

2024 онд Дорнодын "тамын 50" гэгддэг зам,  Дундговь, Өмнөговийг дайран өнгөрдөг зам гэхчлэн томоохон арван замыг засварлаж, зайлшгүй шаардлагатай бусад замыг засварлана. 

Харин шинээр тавих замуудын тухайд: 

  • Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр Ховд-Улаангом, Алтай-Улиастай чиглэлийн зам
  • Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн зам
  • Ульхан боомт чиглэлийн зам
  • Арвайхээр-Мандалговь-Чойрыг дундуур нь холбох зам зэрэг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652369
0 эможи

keyboard_arrow_up