МҮЭХ: Хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн мөнгөн тэтгэмжийг НЭМЭХ ХЭРЭГТЭЙ МҮЭХ: Хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн мөнгөн тэтгэмжийг НЭМЭХ ХЭРЭГТЭЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МҮЭХ: Хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн мөнгөн тэтгэмжийг НЭМЭХ ХЭРЭГТЭЙ

2023 оны 11 сарын 01

Arslan.mn

2024 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлаар МҮЭХ-оос мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Сонгууль угтаад маш олон байшин барилгын гадна талыг засч өгөөд байна.

Энэ байшингууд бол хувь иргэний байшин юм. Иргэдийн татварын мөнгөөр хувь хүний байшингийн гадна талыг янзалж өгөөд байгааг юу гэж ойлгох вэ? Тийм юм бол гэр хорооллын айлуудын гэрийг нэг бүрчлэн дулаалж өг. Энэ бол сонгуульд санал авахын тулд хэсэг бүлэг хүмүүст дулдуйчилч байгаа хэрэг. Энэ жилийн улсын төсвөөс ганцхан зүйл хармаар байгаа юм. Иргэдийн орлого болон бодит зардал дээр анхаарах ёстой.

Хүүхдийн мөнгө болон цалинтай ээжийн мөнгөн тэтгэмжийг нэмэх хэрэгтэй. Талхны үнэ 40 хувь хүртэл өсчихөөөд байна. Иргэдэд шаардлагатай бүтээгдэхүүний үнийн өсөлт дээр анхаараад, үнийн өсөлтийг барих хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар бол дампуурч байна. Нэг хүүхдэд 11 мянган төгрөг төсөвлөчихөөд 1сая төгрөгийн эмчилгээ хийлгээд байх нь хэр боломжтой вэ?” гэж хэллээ.  

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652398
1 эможи

keyboard_arrow_up