ОБЕГ: Дүнзэн байшин шатаж, нэг иргэн УГААРТЖЭЭ
2023 оны 11 сарын 02
Булган аймгийн Булган сумын Агуйт багийн “Зүүн-Агуйт” хэсгийн 14 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж, нэг иргэн угаартжээ.
Тодруулбал, Энэ тухай дуудлага мэдээлэл ОБГ-т 11-р сарын 01-ний өдрийн 15:54 цагт ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:57 цагт очиход 7×6 метрийн харьцаатай дүнзэн байшин шатаж байсныг 17 минут ажиллан унтрааж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. Уг гал түймэрт иргэн З/60 настай, эрэгтэй/ угаартсан байсныг гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ.
Иймд иргэд та бүхэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652433
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: