ШУУРХАЙ: АТГ-аас  Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нараас мэдүүлэг авчээ ШУУРХАЙ: АТГ-аас Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нараас мэдүүлэг авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: АТГ-аас Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нараас мэдүүлэг авчээ

2023 оны 11 сарын 02

Arslan.mn

АТГ-аас "ногоон автобус"-ны хэрэгт 25 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн. Хамгийн сонирхолтой нь, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа 25 иргэний дунд "хэргийн гол эзэд" болох Хотын дарга асан Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын нэр алга байсанд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй.

Тэгвэл "ногоон автобус"-ны хэрэгт холбогдуулан АТГ-аас Хотын дарга асан Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нараас мэдүүлэг авсан талаар эх сурвалж мэдээлж байна.

Тухайлбал, хуучин автобусыг шинэ автобус гэж Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан уг асуудлаас болж Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар үүрэгт ажлаа өгч байсан юм. 

Эргэн сануулахад,  Хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар өөрт нь ямар ч хамаагүй, оролцоогүй гэж мэдэгдсэн. Мөн Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар ч адилхан тайлбарыг өгч, хэргийг өөрөөсөө бултуулж байлаа.

Гэсэн ч тэдний аль, аль нь "Ногоон автобус"-ны хэрэгт бүдэрч, улс төрийн хариуцлага хүлээж ажлаа өгсөн байдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
652466
1 эможи

keyboard_arrow_up