ХЗДХ-ын сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НХААГ-ын дарга Г.Энхтайван нарыг “ногоон автобус“-ны хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татжээ ХЗДХ-ын сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НХААГ-ын дарга Г.Энхтайван нарыг “ногоон автобус“-ны хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ХЗДХ-ын сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НХААГ-ын дарга Г.Энхтайван нарыг “ногоон автобус“-ны хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татжээ

2023 оны 11 сарын 07

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны хэргээр 25 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар 25 хүн татсанаас дөрөв нь гадаад улсын иргэн аж.

Тодруулбал,  ХЗДХ-ын сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван  нарыг “ногоон автобус“-ны хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татжээ.

Хотын экс мэр Д.Сумъяабазарын Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт зөвлөх болсон.

Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт АТГ-аас нэр бүхий яллагдагч нарын 31 үл хөдлөх хөрөнгө, арилжааны банкинд дахь 3.4 сая ам.долларын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан. БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ дөрвөн хүний хоёрыг цагдан хорьсон, хоёр хүнд нь хилийн хориг тавьсан гэдгээ мэдээлсэн.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652577
0 эможи

З
2023-11-07 16:57
Энэ хулгаачуд ялгүй гархаа мэдэж байгаадаа нянбактериин зөвлөх байсан юмуу нам дагасан өлөн хулгаачуудын ял нь хөнгөн болж хувирдаг бараг ял авдаггүйшдэээ хатуу ялтай болгохгүй бол монгол сөнөлөө иргэдиин автобусыг хуучнаар сольжамь насаар хүртэл наадаж байдаг нүгэлт шуналт хүүрүүд
Зочин
2023-11-07 14:11
Энэ мөнх эрдэнийг овоо юм бодож байлаа.
keyboard_arrow_up