“Эрдэнэт”-ийн 49 хувь: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах эсэхийг хэлэлцэхээр ТҮР ЗАВСАРЛАЛАА
"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой" үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байна.
Тодруулбал, уг хэрэгт Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Хуралдааны эхэнд ирц танилцуулсан бөгөөд зарим хэргийн өмгөөлөгч, оролцогч нар хурал давхацсан тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийг хэлэлцэхээр хурал түр завсарлаад байна.