“Сахал“ Д.Эрдэнэбилэг нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо “Сахал“ Д.Эрдэнэбилэг нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Сахал“ Д.Эрдэнэбилэг нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

2023 оны 11 сарын 21

Arslan.mn

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.11.21/ 09:00 цагт "Сахал" Д.Эрдэнэбилэг нарын 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Шүүх хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 19-ний өдрийг хүртэл хойшиллоо. 

Яллагдагч "Сахал" Д.Эрдэнэбилэг нарыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгаж байгаа юм. Ингэхдээ прокуророос тэднийг Эрүүгийн хуулийн 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 18.6 /Мөнгө угаах/, 22.5 /Хахууль өгөх/, 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652859
0 эможи

keyboard_arrow_up