Б.Оюунсанаа: Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх хүрээнд хүний нөөцийг бүрдүүлэхээс гадна удирдлагын нэгдсэн платформыг нэвтрүүлсэн Б.Оюунсанаа: Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх хүрээнд хүний нөөцийг бүрдүүлэхээс гадна удирдлагын нэгдсэн платформыг нэвтрүүлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Оюунсанаа: Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх хүрээнд хүний нөөцийг бүрдүүлэхээс гадна удирдлагын нэгдсэн платформыг нэвтрүүлсэн

2023 оны 11 сарын 27

 Arslan.mn

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Рио Тинто Монгол ХХК, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг хамтран “Эрүүл ой” төслийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд ойн хөнөөлт шавьжтай тэмцэх, ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний нэг болох Ойн хөнөөлт шавьжийн нэгдсэн менежментэд ашиглах EARTHRANGER платформыг хэрэглээнд нэвтрүүлж, өнөөдөр сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн мэргэжилтэн Г.Маралгоо болон 21 аймаг, сумдын нийт 50 гаруй ойн мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Сургалтыг нээж Ойн газрын дарга Б.Оюунсанаа хэлсэн үгэндээ “МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, БОАЖЯ, Рио Тинто ХХК хамтран “Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хамтын ажиллагааны хүрээнд ойн хөнөөлт шавьжийн судалгааг үр дүнтэй болгож, тэмцлийн ажлыг төлөвлөх, ажлын гүйцэтгэлийг хянах, үр дүнг хянах гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй программыг бид нэвтрүүлэн ажиллаж байна. Тус программыг хэрхэн ашиглах талаар ойн ангийн инженер техникийн ажилтнууд ойн хөнөөлт шавьж, өвчний чиглэлээр судалгаа болон тэмцлийн ажил явуулдаг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй компаниуд болон энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллүүдэд зориулсан сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Сургалтыг танхимын болон хээрийн дадлага гэсэн хэлбэрээр зохион байгуулж байна. 

“Эрүүл ой” төслийн хамтын ажиллагааны хүрээнд энэ чиглэлээр судалгааны ажил хийж буй залуусыг чадавхжуулах ажлыг мөн хийгээд явж байна. Энэ хүрээнд АНУ-аас эрдэмтэд манайд ирж ажилласан. Мөн зарим судлаач нарыг АНУ-д очиж судалгааны ажил хийж байна. Мөн сайн чанарын багаж, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийгээд явж байна. Өөрөөр хэлбэл ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлын хүрээнд боловсон хүчнийг бэлтгэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чанартай тоног төхөөрөмжөөр хангахаас гадна удирдлагын нэгдсэн платформыг нэвтрүүлээд байна.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Earthranger платформыг ашиглан шавьжийн судалгаа, тэмцлийн ажил, тэмцлийн ажлын үр дүн,гийн тайлан мэдээ оруулахыг мэргэжлийн байгууллагууд болон ТББ, сум дундын ойн анги, орон нутаг хариуцсан улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт танилцуулан хэрэглээнд нэвьтрүүлж, улсын ойн хөнөөлт шавьжийн тэмцлийн үр дүнг нэмэгдүүлэх боломжтой болох юм.

arthranger платформыг ашиглахын тулд Earthranger аппликэйшнг гар утсан дээрээ суулгаж, тусгай нэвтрэх эрх ашиглан нэвтэрч мэдээлэл оруулах бөгаад оруулсан мэдээлэл нь Earthranger платформд бүртгэгдэх аж.

2022 оны судалгаагаар хөнөөлт шавьжийн тархалтын талбай 730,000 га газар байсан бөгөөд энэ онд 120,000 га газарт онгоцоор, 65,000 га талбайг бусад хэлбэрээр буюу үүргэвчин шүршигч, гэрлэн урхи, фермонд урхийн аргаар цэвэрлэснээс гадна орон нутгийн ойн газрынхан 88,000 га талбайг цэвэрлэсэн аж. Ирэх жил 330,000 га талбайд тэмцлийн ажил хийхээр төлөвлөж байгаа аж. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652992
1 эможи

keyboard_arrow_up