“Гацуурт”-ын Л.Чинбатад их хэмжээний газар олгосон Засаг даргыг ШАЛГАЖ дуусав “Гацуурт”-ын Л.Чинбатад их хэмжээний газар олгосон Засаг даргыг ШАЛГАЖ дуусав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Гацуурт”-ын Л.Чинбатад их хэмжээний газар олгосон Засаг даргыг ШАЛГАЖ дуусав

2023 оны 11 сарын 28

Arslan.mn

Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга асан Ш.Насандулам, газрын даамлаар ажиллаж байсан Г.Мэргэнбаатар нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ.

Тэдэнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 20-24-нд гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан аж. Үүнээс 10-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, тавд нь хэрэг нээхээс татгалзаж, хоёрыг нь харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй гэнэ. 

Түүнчлэн эрүүгийн 833 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсний дотор дээрх сумын удирдлагад холбогдох үйлдэл багтсан байна.

Бидний авсан мэдээллээр Ш.Насандулам, Г.Мэргэнбаатар нар Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын үүсгэн байгуулсан “Гацуурт” ХХК-д давуу байдал үүсгэж их хэмжээний газар олгосон хэрэгт холбогджээ.

Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын ИТХ-ын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хуудсыг нөхөн бичиж, Газрын кадастрын мэдээллийн санд 2019 оны арванхоёрдугаар сард цахим мэдээлэл оруулан хууль бусаар газар эзэмшүүлсэн гэж буруутгагдаж буй гэнэ.

Нээлттэй мэдээллийн https://shilen. gov.mn цахим хуудсанд байгаа баримтаас үзэхэд “Гацуурт” ХХК нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар тус бүр нь 4900 ам метрээс дээш хэмжээтэй 10 газар эзэмшиж байгаа юм. Газар эзэмшүүлэх захирамжийг сумын Засаг дарга нь 2010 оны аравдугаар сарын 22-нд баталсан гэсэн мэдээлэл оруулжээ. Гэхдээ Сэлэнгэ сумын аль багийн нутагт гэдэг нь тодорхойгүй байв.

Энэ нээлттэй мэдээллийн мөрөөр хууль сахиулах байгууллагынхан шалгахад Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын байгуулсан “Гацуурт” ХХК-д давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогдож буй аж. 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
653008
4 эможи

ойлгомжтой
2023-11-28 15:59
АВЛИГА өгөхгүйгээр газар олгоно гэж байхгүй дээ.
keyboard_arrow_up