ГЕГ: БНСУ-ын хилээр мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ оруулахгүй ГЕГ: БНСУ-ын хилээр мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ оруулахгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГЕГ: БНСУ-ын хилээр мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ оруулахгүй

2023 оны 11 сарын 29

Arslan.mn

БНСУ-ЫН ГААЛИЙН АЛБАНЫ АМЬТАН, УРГАМЛЫН ХОРИО ЦЭЭРИЙН ГАЗРААС ДАРААХ АНХААРУУЛГЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА

БНСУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн, тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авчирч ирэхгүй байх, бусдын захиасыг авахгүй байх, БНСУ-ын хилээр нэвтрэхдээ гаалийн мэдүүлэг хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй иргэдийг 10 сая хүртэл воноор торгох, хилээр нэвтрэх болон дахин зорчих эрхийг хаах, оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах тул амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд болон малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг авч ирэхгүй байх.

10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураахыг анхааруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653079
0 эможи

keyboard_arrow_up