УУХҮЯ: ОХУ-аас авах дизель түлшний нийлүүлэлт хэвийн байна УУХҮЯ: ОХУ-аас авах дизель түлшний нийлүүлэлт хэвийн байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УУХҮЯ: ОХУ-аас авах дизель түлшний нийлүүлэлт хэвийн байна

2023 оны 12 сарын 04

Arslan.mn

"Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспорт нэмэгдэж байгаатай холбоотой хэрэглээ нэмэгдсэн" гэж УУХҮ-ийн сайд мэдэгдэв

Монгол Улс 11 дүгээр сарын нэгнээс 25-ны хооронд ОХУ-аас 102 мянган тонн дизель түлш импортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 мянган тонноор нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар УИХ-ын чуулганы үеэр мэдээллээ.

Мөн “ОХУ-аас хийх нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспорт нэмэгдэж байгаатай холбоотой хэрэглээ нэмэгдсэн” гэдгийг тодотгов.

Монгол Улс ОХУ-аас 140 мянган тонн шатахуун импортлох хүсэлт тавиад байгаа аж. Харин ОХУ-ын тал 12 дугаар сарын 15-наас дотоодын өвлийн түлшний нийлүүлэлт тогтворжсон үед Монгол Улс руу захиалсан хэмжээгээр нийлүүлэлт хийх боломжтой гэж мэдээлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653143
1 эможи

Зочин
2023-12-04 09:47
оны шилдэг худалч шалгаруулвал энэ сайд эхний байруудад баараггүй шалгарна, орон нутаг түлшний бараа харахгүй удлаа
keyboard_arrow_up