Д.Баярболд: “Глобаль” сангийн төслийн үр дүнд Монгол Улсад ДОХ, сүрьеэгийн өвчлөлийн тархалт, нас баралтыг тогтоон барьж чадсан Д.Баярболд: “Глобаль” сангийн төслийн үр дүнд Монгол Улсад ДОХ, сүрьеэгийн өвчлөлийн тархалт, нас баралтыг тогтоон барьж чадсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Баярболд: “Глобаль” сангийн төслийн үр дүнд Монгол Улсад ДОХ, сүрьеэгийн өвчлөлийн тархалт, нас баралтыг тогтоон барьж чадсан

2023 оны 12 сарын 08

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн 20 жилийн тайлангийн хурал өчигдөр /2023.12.07/ боллоо.

Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Зөвлөх Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгалмаа, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл, ҮЗЗ-ийн дарга Х.Ганбаатар болон төслийн салбар хүлээн авагч нар, ХӨСҮТ, эрүүл мэндийн салбарын 200 гаруй төлөөлөл оролцож, төслийн ололт амжилтыг дүгнэлээ.

Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүдийн Үндсэн хүлээн авагчаар Эрүүл мэндийн яам (ЭМЯ) 2003 оноос хойш тасралтгүй ажиллаж, нийт 91 сая ам.долларын буцалтгүй тусламжийг авч, ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэхэд чиглэсэн төслүүдийг үе шаттай амжилттай хэрэгжүүлж байна. 

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд олон сая хүн Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй төслүүдийн үр шимийг хүртсэн төдийгүй жилээс жилд урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хамрах хүрээ өргөжиж байна. 

Төслийн үр дүнгийн талаар  ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төсөл хэрэгжээгүй, сүрьеэгийн эсрэг арга хэмжээ аваагүй байсан бол 6 мянга гаруй хүн сүрьеэгийн өвчлөлөөр нас барж,  жил бүр 15 мянга гаруй хүн  өвчлөхөөр байсан гэдэг тооцоолол гарсан байгаа. 

Энэ төсөл ДОХ-ын хөтөлбөрийн хүрээнд энэ өвчлөлийг хамгийн бага түвшинд байлгах чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн энэ хугацаанд ХДХВ-ийн халдвартай амьдарч буй 20 эхээс 32 хүүхдийг ХДХВ-ийн халдваргүй амжилттай төрүүлж, эдгээрээс 12 эх давтан төрсөн байна зэрэг маш олон ажлын ард гарсан. 

ДОХ, сүрьеэгийн төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төсөл, КОВИД-19 цар тахалтай тэмцэх нэмэлт санхүүжилтийг Глобаль сангаас авч Монгол Улсын нийт хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, нийтийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн тусламж үйчилгээний тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.

Төсөл хэрэгжсэн 20 жилийн үр дүнд сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоог сайжруулахад анхаарч орчин үеийн молекул биологид суурилсан оношилгооны арга ЖенеЭскперт шинжилгээг үндэсний хэмжээнд үе шаттайгаар нэвтрүүлж, томоохон сумын эрүүл мэндийн төвөөс, лавлагаа шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг зэрэг 41 нэгжид ашиглаж, богино хугацаанд өндөр мэдрэг аргаар сүрьеэ, ялангуяа эмэнд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлж, тохирох горимоор эмчлэх боломж бүрдүүлсэн.

Сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоонд дүрс оношилгооны шинжилгээ чухал бөгөөд орчин үеийн бүрэн дижитал зөөврийн рентген аппаратыг улсын хэмжээнд үе шаттай нэвтрүүлж одоогийн байдлаар сүрьеэгийн 33 нэгжид ашиглаж байна. Эдгээр өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг зөвхөн сүрьеэд ашиглаад зогсохгүй, КОВИД-19 цартахалын тусламж үйлчилгээнд нэн чухал үүрэг гүйцэтгэлээ. ” гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
653302
1 эможи

keyboard_arrow_up