ГЕГ: КАИС систем нь ашиглалтад орсноор иргэнд 13, аж ахуйн нэгжид 33 үйлчилгээг цахимаар бүрэн авах боломж бүрдсэн ГЕГ: КАИС систем нь ашиглалтад орсноор иргэнд 13, аж ахуйн нэгжид 33 үйлчилгээг цахимаар бүрэн авах боломж бүрдсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГЕГ: КАИС систем нь ашиглалтад орсноор иргэнд 13, аж ахуйн нэгжид 33 үйлчилгээг цахимаар бүрэн авах боломж бүрдсэн

2023 оны 12 сарын 08

Arslan.mn

Гаалийн байгууллага нь үйл ажиллагаандаа цахим шинэчлэлийг 2019 оноос эхлүүлсэн. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй санхүүжилтээр “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг үндсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр гүйцэтгэж байна.

Өнөөдөр /2023.12.08/ үүний нэг бүрэлдэхүүн хэсэг болох Гаалийн автоматжуулсан мэдээллийн систем буюу КАИС-ийг бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөх арга хэмжээ ГЕГ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа. 

Арга хэмжээнд Цахим хөгжлийн сайд Н.Учрал, Сангийн яамны ТЗУГ-ын дарга Ч.Тавинжил, АХБ-ны ахлах эдийн засагч Эдвард Фабер, ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван, төсөл хэрэгжүүлсэн Аствишн ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхмөнх, Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн зохицуулагч Д.Баттөр болон холбогдох албаныхан оролцлоо.

Энэхүү КАИС систем нь ашиглалтад орсноор иргэнд 13, аж ахуйн нэгжид 33 үйлчилгээг цахимаар бүрэн авах боломж бүрдсэн. Энэ нь төрийн байгууллагууд, тэр дундаа төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд дотроо Гаалийн байгууллага нь үйл ажиллагаагаа бүрэн цахим хэлбэрээр аж ахуйн нэгж, иргэддээ хүргэж байгаа анхных нь болж байгаа юм.

Үүний үр дүнд улсын хилээр бараагаа оруулж ирэхдээ өөрөө мэдүүлэх боломжийг бий болгосон. Өмнө нь зуучлагч байгууллагаар дамжиж мэдүүлдэг байсан бол одоо цаг хугацаа зардал хэмнээд зогсохгүй хүнд суртал чирэгдэлгүй, ашиг сонирхлоос ангид үйлчилгээгээ авч байгаа олон давуу талтай.

Arslan.mn

Цахим хөгжлийн сайд Н.Учрал “Засгийн газраас 2023 онд авлига, ашиг сонирхлоос ангид байх гол шийдэл болох цахимжуулалтыг эрчимжүүлэх ажлыг хийсэн. Үүнд идэвх санаачилгатай ажиллаж, гаалийн үйлчилгээг бүрэн автоматжуулах төслийг амжилттай хийж дуусгасанд АХБ, ГЕГ-т талархсанаа илэрхийлье. Хүнээс хамааралгүй технологид суурилсан шийдлийг бодит ажил болгосноор иргэн, аж ахуйн нэгжид хугацаа, зардал, чирэгдэлгүй үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа харж байна. Гаалийн байгууллага төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон ажлыг амжилттай цахимжуулсан байна. ЦХЯ-аас хуулийн давхардал, хийдлийг арилгах 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж, өчигдөр анхны хэлэлцүүлгээ хийлээ. Ингэснээр салбар бүрт цахимжуулалтыг хурдасгах, эрчимжих боломж бүрдэнэ. Энэ хүрээнд цахим архив бий болох, иргэдийн өргөдөл цахимжих, хадгалагдах дэвшил үүснэ.” гэв.

"Гаалийн байгууллага технологид суурилсан цогц үйлчилгээний КАИС системийг албан ёсоор нэвтрүүлсэн"

Arslan.mnГЕГ-ын дарга Р.Отгонжаргал "Гаалийн мэдээллийн автоматжуулсан системийн боловсронгуй болгох, хөгжүүлэх тендерт шалгарсан үндэсний програм хангамж хөгжүүлэгч "АСТВИШН" ХХК Гаалийн ерөнхий газар, түүний дотор Мэдээллийн Технологийн газартай нягт хамтран ажиллаж төслийг амжилттай дуусган бүрэн нэвтрүүлсэн. Энэхүү төслийг 2018 оны 6 дугаар сараас эхлүүлэн 2022 он хүртэлх хугацаанд хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж, 2022 оноос туршилтын ажлыг эхлүүлсээр өнөөдөр мэдүүлж, цахимаар татвараа төлөх боломжийг бүрдүүлж цаг хугацаа зардлыг хэмнэсэн үйлчилгээг үзүүлдэг боллоо.

Ялангуяа нүүр тулсан харилцааг бууруулж, бүрдүүлэлтийн дагалдах бичиг баримтыг цахимаар хүлээн авдаг болсон нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодит алхам гэж харж байна.

Улсын хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдүүлэг, манифест, гэрээ бүртгэл, лабораторийн дүгнэлт гаргах зэрэг гаалийн байгууллагын дотоод ажилд өндөр ахиц дэвшил гарсан гэж үзэж байна. Түүнчлэн бусад төрийн байгуулга, аж ахуйн нэгжүүдтэй мэдээлэл солилцоог нэмэгдүүлж, гаалийн байгууллагын цахим үйлчилгээ, бүтээгдэхүүний тоо, чанар илт сайжирсан.

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил жилээр биш цаг минутаар хэмжигдэж байгаа энэ цаг үед үйлчлүүлэгч нарын хүлээсэн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх нь Гаалийн байгууллагын үндсэн үүрэг гэж үзэж байна.

Цаашид бид хүрсэн амжилтаа улам бататгаж, илүү ахиц дэвшлийн төлөө үндэсний үйлдвэрлэгч технологийн тэргүүлэгч компани, иргэд, Та бүхэнтэй хамтран ажиллах болно." гэдгийг онцлов.

Arslan.mn

Аствишн ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхмөнх “2019 оны 07 дугаар сараас эхлэн 3 жилийн хугацаанд манай компани КАИС систем дээр ажилласан. Үр дүн нь 2022 оноос эхлэн гаалийн цахим үйлчилгээний портал www.gaali.mn –р дамжуулан хяналтын талбай дээр нэг удаа очиж бараагаа авахаас бусад бүх ажиллагааг цахимд шилжүүлэн бүрдүүлэлтээ хийж, төлбөрөө цахимаар төлөх боломжийг бүрдүүлсэн. Одоо иргэн, аж ахуйн нэгж тоон гарын үсгээ ашиглан gaali.mn-р дамжуулан цахимаар бүрэн үйлчилгээ авчиж байна. Өнгөрсөн жилээс систем жигдрээд ачаалал хэвийн тогтворжиж, тогтмол 110 мянган хэрэглэгч цахимаар үйлчилгээгээ саадгүй авч байна”. гэв.

Өнөөдөр иргэн, аж ахуйн нэгжүүд КАИС ситемийг ашиглан :

  • Гаалийн бүх төрлийн мэдүүлэг мэдүүлэх
  • Цахим төлбөр тооцоо
  • Цахим гарын үсэг
  • Ачааны манифестийн системийн шинэчлэл
  • Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын программын автоматжуулалт
  • Гаалийн лабораторийн дүгнэлтийн программ
  • Статистик мэдээ
  • Мэдээлэл солилцох дэд бүтэц гэх мэт томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653305
0 эможи

Зочин
2023-12-11 02:24
.............
Зочин
2023-12-11 02:24
Байгалийн хуулыг ямарч зохиомол изм орлож чадахгүй
Зочин
2023-12-11 02:23
Жижиг хотуудыг тэр аяаар нь хүн амынхаа тоогоор нь тэр чигтээ сайн муу хүмүүсээр нь ангилж гэмт хэргээс сэргийлэх хууль батална уу
Timothy Flynn
2023-12-09 16:17
Танд бизнес, хувийн хэрэгцээ, эрүүл мэндийн хэрэгцээнд зориулж зээл хэрэгтэй бөгөөд танд нөөцлөх барьцаа байхгүй юу? WERSTERN LAPO LOANS-оос сайн хүүтэй хурдан шуурхай зээл аваарай. Тэд сонирхолтой үйлчлүүлэгчдэд урт болон богино хугацааны зээл олгохдоо хурдан бөгөөд найдвартай байдаг. та тэдэнтэй холбоо барьж болно; Имэйл; wersternlapoloanfirm@gmail.com WhatsApp; 1(973) 506-8186 Telegram; @Wersernlapoloan
ГЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up