“Өндрөөс үсэрсэн цэрэг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Биеийн байдал нь хүнд байгаа“ “Өндрөөс үсэрсэн цэрэг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Биеийн байдал нь хүнд байгаа“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Өндрөөс үсэрсэн цэрэг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Биеийн байдал нь хүнд байгаа“

2023 оны 12 сарын 11

Arslan.mn

Дотоодын цэргийн 05-р ангид энэ сарын 9-ны өдөр буюу өчигдөр тус ангид хугацаат цэргийн албаа хааж байсан цэрэг өндрөөс унаж бэртсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тус асуудлын талаар Дотоодын цэргийн штабаас мэдээлэл өглөө.

05-р ангийн захирагчийн орлогч Дэд хурандаа Д.Отгонбаатар "Хугацаат цэргийн албаны байлдагч өглөө хоолонд орох үедээ халуураад байна гэх шалтгаанаар цэргийн байрандаа үлдсэн. Улмаар цэргийн байрныхаа зүүн хойд хэсэгт өндрөөс унасан байдалтай олдсон.

Байлдагчийг олсон даруйдаа анхан шатны тусламж үзүүлж, Гэмтлийн согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Одоогийн байдлаар биеийн байдал нь хүнд байна. 

Болсон үйл явдлын талаарх камерын бичлэгт үлдсэн бодит мэдээллийг хүргэхэд тухайн хугацаат цэргийн алба хаагч нь цэргийн байрны гурван давхарт байрладаг ба тус давхрын сургалтын танхимын цонхоор үсэрсэн нь камерын бичлэгээр тогтоогдсон" гэв. 

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Мөн тус ангид Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт аюулгүй байдлын хэлтэс, Дотоодын цэргийн штабын дотоод хяналтын хэлтсээс хамтарсан албаны шалгалтыг зохион байгуулж байгаа юм байна. 

Цэргийн анги болон Дотоодын цэргийн штабын зүгээс эмнэлгийн байгууллагуудтай хамтран алба хаагчийн эмчилгээтэй холбоотой бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлж, ар гэртэй нь байнгын харилцаа холбоотой байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
1
confuse an post
angry an post
5
653319
11 эможи

Зочин
2023-12-12 19:22
Хайраас болсон тохиолдолд тийм байдалд хүргэсэн хуурамч охидод хариуцлага тооцдог хуультай болмоор юм
Зочин
2023-12-12 17:28
Хайр хайраас болж залуучууд болчимгүй үйлдэл хийдэг
Зочин
2023-12-11 20:01
Албаар ийм үйлдэл гаргаж байгаа бол эх орноосоо урвасан гэж хатуухан ял оноовол таарна
keyboard_arrow_up