Д.Мөнх-Эрдэнэ: Миний эрхээр бусдын эрх хязгаарлагддаг гэдгийг ойлгосон. Ээж, аав, ар гэрийнхэндээ л их санаа зовсон Д.Мөнх-Эрдэнэ: Миний эрхээр бусдын эрх хязгаарлагддаг гэдгийг ойлгосон. Ээж, аав, ар гэрийнхэндээ л их санаа зовсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Мөнх-Эрдэнэ: Миний эрхээр бусдын эрх хязгаарлагддаг гэдгийг ойлгосон. Ээж, аав, ар гэрийнхэндээ л их санаа зовсон

2024 оны 1 сарын 04

Arslan.mn

Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ шинэ оны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлээр хугацаанаасаа өмнө суллагдсан. Суллагдсанаас нь хойших анхны лайваар өчигдөр хийлээ.  Энэхүү лайвыг 45600 хүн зэрэг үзэж хамгийн олон үзэлттэй лайвын нэг боллоо. Түүний ярьсан зүйлийн товч агуулгыг та бүхэнд хүргэе. 

Тэрбээр "Ойрд лайв бичлэг хийсэнгүй. Бүтэн жил урт ч юм шиг. Та бүгддээ шинэ оны мэнд хүргэе. Надад санаа зовж, байсан ард түмэн, эгч, дүү, эхнэртээ маш их баярлалаа. Өмгөөлөгч Р.Булгамаа, Л.Баттогтох, н.Чинзориг, н.Зүмбэрэл, Оросоо, Дамбажижи, О.Баасанхүү гишүүн, "Од" клубийн найзууддаа, Д.Ганбаяр найз, нартаа мөн баярлалаа. Мөн аав ээжээсээ уучлалт хүсье. Хүү нь дэггүйтэж, бусдын эрх минийхээр хязгаарлагдаж байсныг ойлгосон. Хэрэгт холбогдож, айсандаа биш ах дүүсээ эргэлтээр ирэхэд нулимс гарах гээд байдаг юм билээ.

Намайг хоригдсон учраас хүмүүс яагаад хоригдсоныг ойлгоогүй гайхсан байна лээ. Шүүх хурал хаалттай болсон. 22.2 зүйл заалтаар анх дуудсан. Үүний дагуу 30 гаруй зөрчил үүссэнийг Хөх хотын асуудал болсон.  Хүнд газар хэлж өгсөн учраас тогруул, Хөх хотод түрээсэлсэн байр, зардлаас үүдэн ял, Аудитын дэд дарга О-гийн талаар худал мэдээлэл өгсөн гэх, олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараасан гэх дөрвөн асуудалаар яллагдсан.

Давж заалдаад ялаа жил 10 сар болгож бууруулсны дараа дээд шүүхэд хандсан ч авч хэлэлцээгүй. Магадланд хандсан. Аав минь элэгний том хагалгаанд орсон. Суугаад гарч ирэхэд аавыгаа л эсэн минь байгаасай, амьд мэндэд нь очиж уулзаад асрах юм сан гэж их хүсэж байлаа.

Хамт ял эдэлж байсан залуугийн аав нь бурхан болсон. Тэр үед л Ерөнхийлөгчид ханд гэж хэлсэн О.Баасанхүү гишүүнийхээ үгэнд орж хандах болсон. Түүний үр дүнд 2023.12.29 нд уучлагдсан. Би шууд аавдаа давхиж очсон. Миний аав руу Монгол Улсын Ерөнхийлөгч холбогдсон байна лээ. Хүүд тань гарын үсэг зурах гэж байгаагаа хэлж, бие тэнхээг нь асуусан байна лээ. Маш их баярлаж байна.

Би маш их зүйлийг ухаарсан учраас улсдаа хувь нэмрээ оруулж, иргэдээ ажлын байраар хангана. Хоолны бизнес хийнэ. Ирээдүйд хүүхэд багачуудын төлөө, өвдсөн зовсон хүүхдийн эмчилгээний төлбөрийг 100 хувь дааж, үнэхээр мэдлэгтэй ардын хүүхдүүдэд гадаадад сурахад тэтгэнэ

Би хэтэрхий хүнийг доромжилж, удам судар бүх юмаар нь хэлдэг байсан байна лээ. Увс энэ тэрээр нь дууддаг байсан О.Цогтгэрэл гишүүн маань дэмнэж тусалж хорих ангийг шилжүүлэхэд тус болсон.

Аав, ээж хоёр минь намайг нэг цагийн л лайв хий гэсэн. Одоо хуучных шиг дэггүйтэж лайв хийхгүй ээ. Хүү нь дэггүйтэж үзэл бодлоо илэрхийлж яваад аав ээж хоёрынхоо санааг их зовоолоо. Уучлаарай... "гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653775
2 эможи

Irgen
2024-01-05 14:23
Tegvel xarin uur shuu xo. Amjilt xudie
Зочин
2024-01-04 14:47
монголд болохгүй байгаа юм их боловч бүгд сөрөг мэдээлэл хатуу үг болоод байхаар нийгэм улам л муухай болоод байгаа юм. бага ч гэсэн гэрэлтэйг харах хүн нэгээр нэмэгджээ. бизнесийн ажилд нь амжилт хүсье ээ
keyboard_arrow_up