Сансарын туннел орчимд шинээр 32 камер суурилуулж, “НОГООН БҮС“ боллоо Сансарын туннел орчимд шинээр 32 камер суурилуулж, “НОГООН БҮС“ боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сансарын туннел орчимд шинээр 32 камер суурилуулж, “НОГООН БҮС“ боллоо

2024 оны 1 сарын 04

Arslan.mn

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэр буюу тус дүүргийн нэг, гуравдугаар хороо Сансарын туннел орчмыг “Ногоон бүс” болгохоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын стандарт MNS 6423:2019 теле хяналтын камерын ерөнхий шаардлагад нийцсэн үзүүлэлт бүхий хөдөлгөөнт долоо, чиглэлийн 11 нийт 18 камерыг шинэ оны өмнөхөн шинээр суурилуулан ашиглалтад бүрэн оруулжээ.

Мөн Сансарын туннел орчинд байрлах орон сууцны хотхоны Хайрхан сууц өмчлөгчдийн холбоонд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлснээр 2023 онд 32 камерыг шинээр суурилуулсан байна.   

Arslan.mn

Ийнхүү хүний хөл хөдөлгөөн ихтэй Сансарын туннел орчинд өмнө нь бүртгэгддэг байсан архидан согтуурахтай холбоотой, хүний эрүүл мэндийн эсрэг, дээрэм, хулгайн төрлийн гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт 40 хувиар нэмэгдэж, цаашид бусад хороодод эмзэг цэг байршлуудад үе шаттай камержуулахаар төлөвлөж байна.

Жишээлбэл: Өнгөрсөн сард буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн 07:26 цагт  Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл ирснийг эрэн сурвалжлах ажиллагааг дээрх камерын тусламжтай зохион байгуулж 60 настай, иргэнийг өсвөр насны хоёр хүүхэд зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653794
0 эможи

keyboard_arrow_up