ГЕГ: Импортоор 9252.5 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 548.1 сая ам.доллараар буюу 6.3 хувиар өсчээ ГЕГ: Импортоор 9252.5 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 548.1 сая ам.доллараар буюу 6.3 хувиар өсчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГЕГ: Импортоор 9252.5 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 548.1 сая ам.доллараар буюу 6.3 хувиар өсчээ

2024 оны 1 сарын 09

Arslan.mn

Импортоор нийт 9252.5 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 548.1 сая ам.доллараар буюу 6.3 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 95.5 хувийг валютын төлбөртэй худалдаа,1.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.4 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.1 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.

Импортын өсөлтөд эрдэс бүтээгдэхүүний; машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг; хуванцар болон түүгээр хийсэн зүйлс, хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт голлон нөлөөлсөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1761.4 сая ам.доллар буюу 19.0 хувь; эрдэс бүтээгдэхүүн 2140.3 сая ам.доллар буюу 23.1 хувь /үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1868.6 сая ам.доллар буюу 87.3 хувь/; хүнсний бэлэн бүтээгдэхүүн 698.4 сая ам.доллар буюу 7.5 хувь; авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1682.1 сая ам.доллар буюу 18.2 хувь; хуванцар болон хуванцар эдлэл, хаймар түүгээр хийсэн эдлэл 359.7 сая ам.доллар буюу 3.9 хувь; үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 861.0 сая ам.доллар буюу 9.3 хувь; химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 514.7 сая ам. доллар буюу 5.6 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүн нийт дүнгийн 86.6 хувийг эзлэж байна.

Манай улс дэлхийн 159 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 40.5 хувь; ОХУ-д 28.8 хувь; Япон-д 7.7 хувь; БНСУ-д 4.5 хувь; АНУ-д 3.0 хувь; ХБНГУ-д 2.3 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.9 хувийг эзэлж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653904
0 эможи

keyboard_arrow_up