Дөрвөн их наяд төгрөгийн ЭТТ ногдол ашиг тараах, эсэхийг ТУЗ шийднэ Дөрвөн их наяд төгрөгийн ЭТТ ногдол ашиг тараах, эсэхийг ТУЗ шийднэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Дөрвөн их наяд төгрөгийн ЭТТ ногдол ашиг тараах, эсэхийг ТУЗ шийднэ

2024 оны 1 сарын 16

Arslan.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өчигдөр хуралджээ. Хуралдаанаар ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Энэ төсөлд тус компанийн хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг тараах талаар дурджээ.  

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудал Компанийн тухай хуулиар зохицуулна хэмээн ажлын хэсэг тайлбарлав. Тус компанийн ТУЗ хуулийн хугацаандаа хуралдаж, санхүүгийн тайлан аудитаар батлагдсаны дараа тодорхой шийдвэр гарах юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2023 онд ашигтай ажилласан, нөгөө талд нь хуримтлагдсан өр төлбөр өндөр байгааг мөн дуулгасан. Ногдол ашиг хуваарилсны дараа хөрөнгийн хэмжээ ямар харьцаатай байхыг хуульчилсан байдаг тул ирэх оны үйл ажиллагаа, мөнгөн урсгалын төлөвлөгөөтэй уялдуулж ТУЗ шийдвэр гаргана гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэ онд багтаан тараах ногдол ашгийн хувь хэмжээний талаар болон “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн өр, авлагын талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан.

Компанийн 2023 оны санхүүгийн тайлан аудитлагдаагүй байгаа учраас ногдол ашгийн хувь хэмжээг хэлэх боломжгүй, харин хуримтлагдсан өр төлбөр 4 их наяд төгрөг орчим байгаа аж. Баялгийн сангийн хуулийн төслийн талаар болон энэ хүрээнд зохицуулах асуудлуудын талаарх байр сууриа Ч.Ундрам гишүүн илэрхийлсэн юм.

Асуудлыг маш өргөн хүрээнд харж, холбогдох тооцоо судалгааг зөв хийж, өнөөдрийн иргэд төдийгүй ирээдүйн иргэдэд ч байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударгаар хуваарилах зарчмыг баримтлах ёстой гэдгийг Д.Батлут гишүүн хэлж байв. Мөн УИХ-ын  гишүүн Б.Баттөмөр “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа гэдэг мэдээлэлтэй байна. Тэгэхээр эрх зүйн орчныг бүрдүүлсний дараа ногдол ашиг тараах нөхцөл бүрдсэн гэж ойлгож байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
654050
1 эможи

keyboard_arrow_up