“Хаан банк“-ны ажилтан: Манай байгууллагад ажиллаж байсан IT инженер шалгагдаж байгаа нь ҮНЭН, гэхдээ уг хэргийн талаар нууцалж байгаа “Хаан банк“-ны ажилтан: Манай байгууллагад ажиллаж байсан IT инженер шалгагдаж байгаа нь ҮНЭН, гэхдээ уг хэргийн талаар нууцалж байгаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Хаан банк“-ны ажилтан: Манай байгууллагад ажиллаж байсан IT инженер шалгагдаж байгаа нь ҮНЭН, гэхдээ уг хэргийн талаар нууцалж байгаа

2024 оны 1 сарын 17

Arslan.mn

Манай мэдээллийн сайт Хаан банкны IT инженер Голомт банкинд их хэмжээний мөнгөтэй иргэдийн дансыг хакердаж, их хэмжээний хохирол учруулсан талаар өмнө бид мэдээлсэн.

Тэгвэл уг хэргийн талаар "Хаан банк"-ны ажилтан "Уг хэргийн талаар дэл сул яриа явж байсан ч яг үнэн гэж мэдээгүй. Манай байгууллагын хуулийн хэлтэс, удирдлагуудын зүгээс уг үйл явдлыг ихэд нууцалж байгаа. Гэхдээ манай байгууллагад "М" гэх инженер ажиллаж байсан нь үнэн. Одоо харагдахгүй больсон байна лээ" гэлээ. 

Харин Хаан банкны мэдээллийн ажилтнаас энэ талаар тодруулахад "Одоогоор бидэнд ирсэн мэдээлэл алга. Хуулийн хэлтэст мөн тодруулах гээд хандсан байгаа" гэсэн юм. 

Голомт банкны хувьд харилцагч нарынхаа дансыг хакердуулсан гэх мэдээллийн мөн ихэд нууцалж байгаа бөгөөд системийнхээ аюулгүй байдалд анхаарах шаардлагатай болсныг дээрх хэргээс харж болохоор байна. 

Дашрамд дурдахад өнгөрсөн онд Хаан банкны Сентрал тауэр дахь салбарын ахлах ажилтан кассаас 100 мянган ам.доллар хулгайлаад зугтсан хэрэг гарч байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
654067
3 эможи

Badmaa
2024-01-17 13:04
Хаанаас ийм нарийн мэдээлэл задруулдаг нь тодорхой ш дээ
Zochin
2024-01-17 11:12
Yamar nariin medeeleltei yum bee. Yaj iim nariin medeelel olood bna
Зочин
2024-01-17 10:12
Танайх “Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гэмт хэрэг өөрсдөө хийгээд бна!!!
Хаан банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up