ТАНИЛЦ: Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээлээ ТАНИЛЦ: Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээлээ

2024 оны 1 сарын 22

Arslan.mn

Нийтийн тээврийн зарим чиглэлийг сэргээх зохицуулалт хийх болсон талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байгаа. Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол зургаан, холын 15, үндсэн 12, нийт 34 чиглэлийг мөн хэвээр үлдээж байна” хэмээлээ.

Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг, шинэ төлөвлөлтийн 74 чиглэлээс 34 чиглэлийг хэвээр үлдээж байгаа юм. Тус төлөвлөлт нь өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 22-ноос үйлчилнэ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа “Үндсэн гол магистрал замаар явж байгаа зургаан чиглэл, хот орчмын чиглэл, үндсэн чиглэл гээд дахин төлөвлөлтийн нийт 34 чиглэлийг хэвээр үлдээж байна. Хуучин зорчдог байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг хэвээр үлдээж, 450 автобусаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөлөө” гэв.

Иргэд та бүхэн нийтийн тээврийн чиглэлийн мэдээллийг imap.mn сайт болон аппликэйшнээр авах боломжтой.

Arslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654175
1 эможи

Оюун
2024-01-22 17:46
Бодлогогүй хурдан шийдвэр буцахдаа амар юм даа. Хэрвээ үнэхээр түжирлийг бууруулах арга зам мөн юм бол хэсэгчилж хийгээд дуусгавал ирэх өвөл түгжрэх нь бага болно. Ажил хийхийг эрмэлзэж буй залуучуудад амжилт хүсье. Амархан ажил гэж байхгүй. Бүү шантраарай.
Оогий
2024-01-22 12:04
Шинэ маршруутаар сураггүй болсон төөрсөн хүмүүсийн нэрс юм болов уу гэсэн биш байжээ
keyboard_arrow_up