УДШ: Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын гомдлыг хэлэлцэнэ УДШ: Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын гомдлыг хэлэлцэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УДШ: Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын гомдлыг хэлэлцэнэ

2024 оны 1 сарын 22

Arslan.mn

Улсын дээд шүүхээр Лхагва гаригт /2024.01.24/ Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хянан хэлэлцэхээр болжээ. 

Яруу найрагч Ц.Хулан, лам Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Хуланд найман жил нэг сар, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 25-ны өдрийн 736 дугаар шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 1060 дугаар магадлалтай, Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох /маш нууц/ хэргийг гаргасан шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Батхуяг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хянан хэлэлцэх гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654197
0 эможи

Зочин
2024-01-22 13:43
Наад эрхэмээ суллаая ээ: Тэр яруу найрагч ичинхорлооогоо улсын түүхтэй холбоотой материал дээр шалга. Нөгөө талаар Улсын номын сангийн эрхлэгчээр эрдэм боловсролтой, судлаач эрдэмтэн хүнийг томилооч ээ. Ичмээр байна шүү дээ.
keyboard_arrow_up