Гаалийн байгууллага 2024 онд “цахим шинэчлэлд суурилсан ил тод, шуурхай төрийн хяналт“-ыг хэрэгжүүлнэ Гаалийн байгууллага 2024 онд “цахим шинэчлэлд суурилсан ил тод, шуурхай төрийн хяналт“-ыг хэрэгжүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Гаалийн байгууллага 2024 онд “цахим шинэчлэлд суурилсан ил тод, шуурхай төрийн хяналт“-ыг хэрэгжүүлнэ

2024 оны 1 сарын 22

Arslan.mn

Гаалийн байгууллагын удирдах ажилтны 2024 оны cургалт, зөвлөгөөн энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын нийт 200 удирдах ажилтан танхимаар болон цахимаар оролцож байна. 

Урилгаар  Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, УЕП-ын орлогч М.Чинбат, ТЕГ-ын дарга Ч.Чимэдсүрэн, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ХХЕГ-ын газрын дарга Ц.Мягмардорж, Хар тамхитай тэмцэх гарын дарга н.Сандагсүрэн, АТГ-ынахлах мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш болон холбогдох албан тушаалтнууд оролцож, хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл өглөө. 

Arslan.mn

Удирдах ажилтны зөвлөгөөнийг нээж ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал хэлсэн үгэндээ “Гаалийн байгууллагын удирдах ажилтны 2024 оны сургалт, зөвлөгөөн нь хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Та бүхэн хариуцлагатай, шударга, хууль ёсны санал санаачилга гарган оролцохыг хүсье. 2023 онд Гаалийн байгууллагын газар, хороод үйл ажиллагаандаа сар, улирал, хагас жил, бүтэн жилээр явцын хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж хэвшлээ. Үүний үр дүнд хариу арга хэмжээг шуурхай авах, мониторинг хийж асуудлыг цогцоор нь харахад эерэг үр дүн, ахиц гарсан жил өнгөрлөө. 2024 онд Гаалийн байгууллагын дэвшүүлж буй зорилго, зорилтыг гүйцэтгэхэд та бидний идэвх чармайлт, ажлаа зөв ухаалаг төлөвлөж хурдтай зохион байгуулж ажиллахаас их зүйл шалтгаална” гэдгийг онцоллоо. 

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга “Өнгөрсөн онд Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах туршилтын ажлыг эхлүүлснийг 2024 онд үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд гаальчдын ажиллах, амьдрах  нөхцөлийг сайжруулах чиглэлд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос онцгой анхаарч тус боомтод 35 айлын орон сууцыг худалдаж авах хөрөнгийг энэ оны төсөвт суулгасан байна. 2024 онд боомтын бүтээн байгуулалт нь явагдаж байгаа дөрвөн боомтын үйл ажиллагааг цаг алдалгүй хугацаанд нь дуусгах зорилтыг тавьж байна. Мөн шинээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 3-4 боомт дээр бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.   

Arslan.mn

ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Цэндсүрэн:  Энэ жилийн Удирдах ажилтны зөвлөгөөн өмнөх жилүүдээс онцлог болж байгаагийн нэг чухал зүйл нь хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, төсвийн орлого бүрдүүлэх, үндэсний болон нийгэм эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, чадавхыг бэхжүүлэх гэсэн Гаалийн байгууллагын үндсэн дөрвөн стратеги зорилтыг үнэлсэн. Мөн анхаарах асуудал, биелэгдээгүй зорилтоо хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх гурван зорилтыг тодорхойллоо. Үүний нэг нь Хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилт юм.

Гаалийн байгууллага 2024 онд гурван түвшинд чиглэж ажиллахаар зорилгоо тодорхойлсон. Үүнд:

  • Хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, хамтын ажиллагааг бэхжүүлэх
  • Цахим шинэчлэлд суурилсан ил тод, шуурхай төрийн хяналтыг хэрэгжүүлэх
  • Мэргэшсэн чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцийг бүрдүүлж, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бий болгох.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654216
1 эможи

ГЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up