“Ногоон автобус”-ны хулгайг илчлэх түр хорооны бүрэлдэхүүнд хэн хэн багтав “Ногоон автобус”-ны хулгайг илчлэх түр хорооны бүрэлдэхүүнд хэн хэн багтав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Ногоон автобус”-ны хулгайг илчлэх түр хорооны бүрэлдэхүүнд хэн хэн багтав

2024 оны 1 сарын 23

Arslan.mn

Парламент дахь АН-ын бүлгээс “Ногоон автобус”-ны худалдан авалтыг хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаад байв. Улмаар нэр бүхий 24 гишүүн гарын үсгээ зурсан. Өнгөрсөн хугацаанд түр хороо байгуулах эсэх асуудал парламент дээр нэлээд маргаантай байж ирсэн ч хаалтын чуулганаар түр хороог албан ёсоор батлав.

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд багтжээ. Одоо тогтоолоор батлагдсан түр хороо хуралдаж, даргаа сонгоно. Мөн сонсгол зохион байгуулах процессыг хэлэлцэх учиртай.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд 318 тэрбум төгрөгөөр "ногоон автобус" худалдан авсан. Ингэхдээ төрийн болон албаны нууцад хамааруулж, шууд гэрээ байгуулах замаар худалдан авалт хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа билээ. Улмаар АТГ-аас "ногоон автобус"-ны гэх хэрэгт холбогдуулан 27 албан тушаалтан, иргэнийг яллагдагчаар татан шалгаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. АТГ-ын шалгалтын явцад ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон. Нийт хохирлыг 134.5 тэрбум төгрөг гэж үнэлсэн бөгөөд үүнээс мөрдөгч 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгаа гэсэн мэдээллийг хуулийн байгууллагаас ирүүлсэн билээ.

Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолд, “Ногоон автобус”-ны худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл шалтгаан, Төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай байсан эсэх, гэрээ шууд байгуулах аргаар хийсэн нь үндэслэлтэй эсэх асуудлыг хянан шалгахаар заажээ.

АН-ын бүлэг өмнө нь Цар тахлын үеийн санхүүгийн зарцуулалтыг шалгах түр хороо байгуулж байсан ч сонсгол зохион байгуулж чадаагүй татан буугдсан. Харин энэ удаагийн хянан шалгах түр хороо ямар үр дүнтэй ажиллах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Мөн УИХ-ын сонгуулийн өмнө болох энэхүү сонсгол АН бүлэгт галын дэмжлэг болж мэднэ. Тэр ч утгаараа түр хороог байгуулахгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нарыг Үндсэн хуулийн цэцэд өгч шалгуулна гэсээр ямар ч гэсэн УИХ-ын тогтоол батлуулж чадав.  

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “УИХ-ын Хянан шалгах тухай хуулийн дагуу 19 гишүүн гарын үсэг зурсан бол хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр парламент түр хороог байгуулахаар заасан. АН-ын бүлгийн гишүүд, дээр нь МАН-ын 12 гишүүн гарын үсэг зурж, 25 хүний гарын үсэгтэй ногоон автобусны асуудлаар түр хороо байгуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьсан. Гэтэл өнөөдрийг түр хороог байгуулсангүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар та ингэж хуулийг гуйвуулахаа боль. Бид дараагийн арга хэмжээг авч энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах болно. УИХ ирэх долоо хоногт завсарлана. Үүнээс өмнө түр хороог байгуулж, хаврын чуулганы хугацаанд ногоон автобусны талаарх сонсголыг зохион байгуулах нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой. Ер нь өнгөрсөн хугацаанд бүхий л зүйлийг улстөржүүлж ирсэн. Ялангуяа нүүрсний сонсгол яаж АН дээр бурууг нааж, яаж МАН-аа сугалж гаргах уу гэсэн сонсгол болсон. Одоо эрх баригчидтай холбоотой асуудлыг гаргаж тавья гэхээр түр хороо байгуулахгүй аргацааж байна гэсэн байдаг. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Хянан шалгалтын түр хороо байгуулах асуудлыг дүрэм журмын дагуу холбогдох байнгын хороо оруулж ирэх ёстой. Одоо нийслэлийн тээврээс гадна газар олголтын асуудлаар хянан шалгах түр хороогоо байгуулж ажиллах хэрэгтэй. Тийм учраас түр хороо ахалж байгаа туршлагатай гишүүд бас энэ асуудалд оролцоод Нийслэлийн нийтийн тээвэр, газрын асуудлаар түр хороо байгуулж асуудлуудыг яаралтай цэгцлэх үүрэг өгч байна” гэсэн байдаг.

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654220
1 эможи

Ард
2024-01-23 14:01
Хатуу ял өгдөг бол аль эрт цааз иргэдиин амь насаарл нааадсан доромжилсон шуналт нүгэлт хүүрүүд бүүр автобус хуучнаар сольж ашиг олдог кино хиисэнч гоё зохиол энэ иргэдэн гэж ул шал чацага гээд байдаг нь үнэн юмуудаа
Зочин
2024-01-23 08:51
Ж.Бат-эрдэнэ Г.Тэмүүлэн 2л бна даа бусад нь ч дээ
keyboard_arrow_up