Амиа алдсан алба хаагчид 28-30 гаруй настай байжээ
Өнөөдөр 01:07 цагт БЗД-ийн 26 дугаар хороо, Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин осолдож, дэлбэрсэн.
Харамсалтай нь гал унтраах явцад газ дэлбэрч, том хэмжээний хүчтэй дэлбэрэлт болсноор ойролцоох 60 айлын айлын орон сууц руу гал алджээ.
Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад онцгой байдлын албаны гурван албан хаагч дэлбэрэлтийн улмаас амиа алдсан. Тодруулбал "40 метр орчимд үүрэг гүйцэтгэж байсан ажилчид дэлбэрэлтийн улмаас хүчтэй шидэгдэн харамсалтайгаар амиа алдлаа. Одоогоор алба хаагчдыг хэн гэдгийг тодруулах боломжгүй байна. Цагдаагийн байгууллага шалгаж, тодруулах болно" гэв.
Одоогоор сураггүй болсон иргэдийн тоо тодорхой болоогүй байна. Нийт 20 гаруй автомашин галд өртсөн байна.
Одоогийн байдлаар 15 иргэн ГССҮТ, Түлэнхийн төвд хүргэгдээд байна. Таван иргэн Эрчимт эмчилгээний тасагт байна.
Амиа алдсан гурван албан хаагч 28-30 гаруй настай байсан бөгөөд Онцгой байдлын албанд 4-7 жилийн хугацаанд алба хаажээ.