Д.Мөнх-Эрдэнэ: Дэлбэрэлтэд өртсөн найз маань 60 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байна Д.Мөнх-Эрдэнэ: Дэлбэрэлтэд өртсөн найз маань 60 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Мөнх-Эрдэнэ: Дэлбэрэлтэд өртсөн найз маань 60 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байна

2024 оны 1 сарын 24

Arslan.mn

Дүнжингаравын уулзвар дээр шөнө гарсан ослын улмаас онцгой байдлын гурван албан хаагч нас барж, арав гаруй хүн гэмтсэн нь урьдчилсан шалгалтаар тогтоогдсон байна. Дэлбэрэлтэд өртсөн зарим иргэн Түлэнхийн төв буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Тодруулбал, Түлэнхийн төв дээр 14 хүн хүргэгдэж ирснээс таван хүн эрчимт эмчилгээний тасагт, мөн таван хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түлэгдэж ирсэн иргэд гал гарсан бүсийн яг хаана явж байгаад түлэгдсэнийг одоогоор тогтоогүй байна.

Найз нь галд өртөж эмнэлэгт хэвтэж байгаа талаар иргэн Д.Мөнх-Эрдэнэ: Дэлбэрэлтэд өртсөн найз маань 60 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байна. Бусад хүмүүс 80-90 хувийн түлэгдэлтэй гэж байна.

Иргэний хүний зүгээс хэлэхэд хотод стандарт мөрдөөгүйгээс алхам тутамд эрсдэл үүсээд удаж байгаагийн нэг хэлбэр шүү дээ. Бодит байдал ийм л байна. Шатахуун, газын агуулга нь хотоос хол газар байх ёстой. Хот дотор шатахууны зөөх хэмжээ нь 1-2 тн байх ёстой. Гэтэл яахаараа хот дотор 60тн тээврийн хэрэгсэл аюултай бодис их хэмжээгээр тээвэрлээд явж байдаг юм. Энэ ноцтой асуудал болсон. 1тн тээвэрлэж явсан машин,  60 тн газ тээвэрлэж явсан машины хооронд асар их хор хөнөөлийн зөрүү гарна шүү дээ " гэв.

Мэдээг tovch.mn сайтын шууд дамжуулалтаас бэлдэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
654262
1 эможи

keyboard_arrow_up