СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Хувьцааны данс нээж өгнө“ гэж төлбөр авч, залилах тохиолдол гарчээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Хувьцааны данс нээж өгнө“ гэж төлбөр авч, залилах тохиолдол гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Хувьцааны данс нээж өгнө“ гэж төлбөр авч, залилах тохиолдол гарчээ

2024 оны 1 сарын 30

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны өнгөрсөн хугацааны ногдол ашгийг цагаан сарын өмнө болон хойно хоёр хувааж тараана гэж буй. Тэгвэл уг мэдээллийг гарсантай холбогдуулан "Хувьцааны данс нээж" өгнө гэх утгатай залилангийн хэрэг үйлдэх болжээ.

Тодруулбал, уг залилан "хувьцааны данс нээж өгнө" гэж төлбөр авах, хувь мэдээллийг нь ашиглах гэх мэтээр үйлдэгдэж байгаа юм байна. Тийм учраас иргэд 1072 хувьцааны данстай эсэх, хэрхэн данс нээлгэх зэрэг мэдээллийг холбогдох байгууллагуудаас авахыг зөвлөж байна.

Хувьцааны ноогдол ашигийг үнэт цаасны брокерийн байгууллага дээр данстай бол тухайн газраас шууд данс руу шилжинэ. Дансгүй болвол нээх шаардлагатай бөгөөд санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар дамжуулан хувьцааны ногдол ашигийг тараана.

Мөн 158989 дугаарт регистрийн дугаараа илгээж, хувьцааны данс болон хэдэн ширхэг хувьцаатайгаа мэдэх боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654376
0 эможи

keyboard_arrow_up