ЭХЭМҮТ: Төрөх тасагт 35 жилийн дараа иж бүрэн засвар хийгдэж, ээжүүд олон улсын стандартад нийцсэн ТӨРӨХ ӨРӨӨНД амаржиж байна ЭХЭМҮТ: Төрөх тасагт 35 жилийн дараа иж бүрэн засвар хийгдэж, ээжүүд олон улсын стандартад нийцсэн ТӨРӨХ ӨРӨӨНД амаржиж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭХЭМҮТ: Төрөх тасагт 35 жилийн дараа иж бүрэн засвар хийгдэж, ээжүүд олон улсын стандартад нийцсэн ТӨРӨХ ӨРӨӨНД амаржиж байна

2024 оны 1 сарын 31

Arslan.mn

Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэх зорилгоор Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв нь их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Тэд өнгөрсөн онд Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Төрөх өрөө, Төрсний дараах тасаг, Хүүхдийн эмнэлгийн Мэс заслын тасагтаа иж бүрэн засвар хийхээс гадна, Үргүйдлийн төвтэй болсон. Үргэлжлүүлэн Нөхөн үржихүйн зөвлөх Поликлиник Перинаталогийн төвийн барилгын явц 90 хувьтай байгаа бол ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил ид явагдаж байна. 

Тэгвэл бид энэ удаад ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийг онцолж байна.

Тус тасгийн эрхлэгч Ц.Мөнхнасан дурдахдаа "2022 оноос өмнө ЭХЭМҮТ-ийн Төрөх өрөө нь стандарт найман өрөөтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг байсан. Өөрөөр хэлбэл нэг төрөх өрөөнд 2-3 эх төрдөг байсан гэсэн үг. Тэгвэл 35 жилийн дараа буюу 2022 онд анх удаа иж бүрэн засвар хийгдэж, стандарт дөрвөн өрөөнөөс гадна VIP буюу туслагч оруулдаг 10 өрөөтэй болсон. 

Ээжүүд энэ өрөөндөө нөхөр, ар гэрийнхнээсээ оруулаад энэ өрөөндөө төрдөг болсон. Тус засвар хийгдсэнээс хойш төрсөн ээжүүд болон ар гэрийнхнээс маш их талархлын үг ирдэг болсон. 

Манай тасагт хөдөө орон нутгаас эхчүүд их ирж төрдөг. Эдгээр ээжүүд маань стандарт өрөөнд төрж болно. 

Үүнээс гадна манайд төрсөн бүх ээжүүддээ халуун шөлөөр үйлчилдэг болсон. 

Манай тасаг 30 гаруй эмч, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Таван эмч, 16 эх баригч, 10 гаруй үйлчлэгч ажилладаг. 

Тасгийн засварыг хийхдээ хүчилтөрөгчийн ханын системийг байрлуулахаас гадна төрсөн эх эмч, эх баригч нарыг дууддаг дуудлагын системийг суурилуулсан.

Цаашид бид эх, нярай хоёрыг алдаа эндэгдэлгүй уулзуулах, үйлчлүүлэгчид тав тухтай орчинд үйлчлэх зорилт тавин ажиллаж байна." хэмээлээ. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654410
1 эможи

A.Ganhuu
2024-02-16 16:41
монгол улсын эмнэлэг бүрийг дэлхийн стандарт болоосой гэж хүсэж байна эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүс төрд ороод бүх асуудлыг зоихцуулалдаа
T.Zorigtbaatar
2024-02-16 16:41
эрүүл мэндийн салбарын хүмүүс төрд байна уу дандаа нэг бизнесийн хүмүүс байх юм аа энэ стандартын төрөх тасгийг улс даяар хэрэгжүүлэх хэрэгтэй байна
E.Soronzonbold
2024-02-16 16:40
бүхэл бүтэн 35 жилийн дараа юу ?? тэгээд зөвхөн улаан баатар хотын эмнэлэг биз дээ аймаг сум болгоны эмнэлгийн сайжруулах хэрэгтэй бас бид ийм их хэрэгтэй зүйлсийг эрүүл мэндийн салбарт тасралтгүй хийх хэрэгтэй байна энэ төрд эрүүл мэндийн салбарын хүн орох хэрэгтэй байна
E.Ganhuleg
2024-02-16 16:40
монгол улсын эмнэлэг бүр одоо дэлхий нийтийн стандарт болох хэрэгтэй байндаа бас эрүүл мэндийн салбарын хүмүүс төр засагт ороод чухал хэрэгтэй шийдлүүдийг хэрэгжүүлээд явж болдоггүй юм байхдаа
G.Margaderdene
2024-02-16 16:39
энэ их баяртай мэдээ байна гэхдээ олон улсын стандарт ганцхан хотод биш сум дүүрэг хороо болгонд хэрэгжих ёстой эрүүл мэндийн салбарын хүмүүс аль эрт төр засагт орсон бол дэлхийн стандарт монголоор дүүрэн байх байсандаа
ЭХЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up