Г.ОТГОНТАМИР: Хол замд явахдаа үзэгдэх орчин хязгаарлагдсан, цасан бүрхүүл тогтсон хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх хэрэгтэй
Тээврийн Цагдаагийн Албанаас орон нутгийн замын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Сар шинийн баярын өдрүүдийн дараа орон нутаг руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн. Энэ тухай 21 аймагт үүрэг гүйцэтгэж буй алба хаагч нарт зөвлөмж, мэдээллийг өгч байгаа.
Нийт нутгаар цас орсноос замын зорчих хэсэг дээр үүссэн халтиргаа, гулгааг цэвэрлэх ажлыг АЗЗА зохион байгуулж байна.
Иргэд орон нутаг руу зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг базаах, хурдаа тохируулж явах шаардлагатай. Төв замаас бусад буюу сум, багийн төв, бэлчээр хэсэг рүү очиход зам цасанд хаагдсан эсэх мэдээллийг авч байж явахыг зөвлөе.
Хол замд явахдаа үзэгдэх орчин хязгаарлагдсан, цасан бүрхүүл тогтсон хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх хэрэгтэй" хэмээн зөвлөлөө.
21 аймгийн замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар 24 цагаар ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар Сүхбаатар аймагт цас ихтэй, замын зорчих хэсэг хүнд байгааг хэллээ.
ШУУД ҮЗЭХ: