Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
2024 оны 2 сарын 21
2024 оны хоёрдугаар сарын 21-ны Лхагва гарагт эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.
Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаа билээ.
Хязгаарлалт 1-2 цагийн хугацаанд үргэлжлэх бөгөөд тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд УБЦТС-нээс уриалав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654899
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: