“Ногоон автобус”-ны хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлджээ “Ногоон автобус”-ны хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Ногоон автобус”-ны хэрэгт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлджээ

2024 оны 2 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 1 хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч нарын гомдол гаргах, шийдвэртэй танилцах эрхийг хангаж ажиллаж байна.

Хэрэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүн яллагдагчаар татагджээ.

Одоо ажиллагаанд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2021 онд хуулийг зөрчин “С” ХХК-д давуу байдал бий болгож 60 ширхэг улаан өнгийн автобус хүлээн авсан, “Эрдэм транс” ХХК-ийн албан тушаалтнууд 2016-2021 онд БНСУ-д ашиглаж байсан 205 ширхэг хуучин автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсан гэх хоёр хэрэг шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
654943
1 эможи

Зочин
2024-02-24 21:06
ӨӨӨ МУУ ХҮНИЙ БАЛАГ Ч БАЛАЙ ЮМАА ЗАСАГ ДАРГЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Д. МӨНХ-ЭРДЭНЭ Ч ИЙМ ЮМАНД ОРООЦОЛДОХ ХҮН БИШШҮҮ. ЁСТОЙ МУНДАГ, ХҮН ЧАНАР САЙТАЙ, ШУДРАГА ЗАЛУУ ШҮҮ ЭНЭН ДЭЭР ЁСТОЙ CАНАЛ ХИЙЛГЭХГҮЙ ШҮҮ ИРГЭН БИ ҮНЭНЭЭ ХЭЛЬЕ. САЙН ЮМАНД САДАА ГЭЖ ТЭР БАЛИАР Ж. СҮХБААТАРААР Л ЯЛЛА ШОРОНД ХИЙ ХУУРАМЧ ЛҮД ЗҮГЭЭР
keyboard_arrow_up